Monday, May 13, 2013

Android Books

Андройд үйлдлийн систем сонирхдог хүмүүст хэрэг болохуйц номнуудыг орууллаа. Анхлан суралцагчдад зориулсан 4 ном, адвейнсед түвшний хүмүүст зориулсан 1 ном орууллаа. МедеаФайр дээр татаж авахаар байрлуулсан байгаа.
   Enjoy   d(^_^)b

Thursday, December 2, 2010

АНУ-ын арми “Facebook”-ыг болгоомжтой хэрэглэх болжээ

 АНУ-ын Агаарын хүчнийхэн цэргүүддээ "Facebook" олон нийтийн сүлжээ болон энэ төрлийн бусад сүлжээг болгоомжтой ашиглах байхыг анхааруулсан байна. Учир нь, дайснууд дайны бүсэд Америкийн цэргүүд хаана байгаа байрлалыг мэдэх боломжтой гэнэ. "Facebook", "Foursquare" зэрэг сүлжээний хэрэглэгчдийн хаана байгааг нь тусгай программаар газрын зураг ашиглан тодорхойлдог аж. Тиймээс агаарын хүчний цэргүүд эдгээр үйлчилгээнд холбогдохдоо маш анхааралтай байх хэрэгтэй бөгөөд тэдний бичсэн үг, явуулсан захидал зэрэг нь аюулгүй байдлын үйл ажиллагааг сүйтгэж, дотоодын нууцыг илчилж магадгүй аж.

Tuesday, November 30, 2010

IDM-Internet Download Manager 6.03 Build 7 [Full]


Интернэт хэрэглэгчдийн гол хэрэглээнvvдийн нэг болж чадсан IDM буюу Internet Download Manager программын 2010 оны 11-р сарын 12-ны єдєр гарсан шинэ хувилбар болох 6.03Build 7 хувилбарыг хэрэглэгчиддээ зориулан хvргэж байна.

Yahoo messenger хэрэгтэй зөвлөгөөнүүд

Бүх хүмүүс л Yahoo Messenger -ыг ашигладаг байх. Байнга биш ч гэсэн хэрэг болох хэрэгтэй юмнуудыг оруулж байнаа. Хүмүүс тэр болгон мэддэггүй байх гэж бодлоо.  Энд хүссэн хүндээ offline харагдах , ignore , хурал (conference) зохион байгуулах , бичих font өнгө тохируулах, нуугдсан хүнийг хялбар аргаар илрүүлэх, нуугдах зэрэг юмнуудыг бэлтгэлээ.

Өвөрмөц design-тай 10 flash disk

Та бүхэнд өвөрмөц design-тай 10 flash disk-ийг танилцуулж байна. Зураг болоод үнэ багтаамжын хамт бичсэн байгаа болно. Мөн нэр нь байгаа. Хэрвээ та эдгээрийг худалдаж авахыг хүсвээл Google.com гэж ороод нэрээр нь хайгаад холбогдох сайт руу нь орж сонирхож болно.

Thursday, November 25, 2010

Мэдээллийн технологийн ажил мэргэжилүүд

Хүн бүрт нэг ийм буруу ойлголт байдаг. Тэр нь юу вэ гэхээр "программист мэргэжилтэй л бол компьютерыг арван хуруу шигээ мэдэх ёстой" гэсэн ташаа ойлголт байдаг. Тэгвэл ийм бодолтой явдаг хүмүүс хэдэн хором гаргаад уншаад үзээрэй. 

Та ямар нэгэн байгууллагад ажилладаг эсэхээс үл хамааран Мэдээллийн Технологийн салбарын мэргэжилтэн болох нь ашиг тустай юм. Технологийн хурдацтай хөгжил, Интернэт хэрэглээний тууштай өсөлт зэрэг нь техникийн ур чадвар бүхий ажилтны хэрэгцээг нэмэгдүүлж байна. Мэдээллийн Технологийн салбарт шинэ эрэлт хэрэгцээ, шинэлэг зүйлст хурдан суралцах, дасан зохицох чадвар бүхий компьютерийн мэргэжилтнүүдийн шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Эдгээр ажил мэргэжлүүдийг харуулбал дараах боломжууд Танд байна.