Thursday, December 2, 2010

АНУ-ын арми “Facebook”-ыг болгоомжтой хэрэглэх болжээ

 АНУ-ын Агаарын хүчнийхэн цэргүүддээ "Facebook" олон нийтийн сүлжээ болон энэ төрлийн бусад сүлжээг болгоомжтой ашиглах байхыг анхааруулсан байна. Учир нь, дайснууд дайны бүсэд Америкийн цэргүүд хаана байгаа байрлалыг мэдэх боломжтой гэнэ. "Facebook", "Foursquare" зэрэг сүлжээний хэрэглэгчдийн хаана байгааг нь тусгай программаар газрын зураг ашиглан тодорхойлдог аж. Тиймээс агаарын хүчний цэргүүд эдгээр үйлчилгээнд холбогдохдоо маш анхааралтай байх хэрэгтэй бөгөөд тэдний бичсэн үг, явуулсан захидал зэрэг нь аюулгүй байдлын үйл ажиллагааг сүйтгэж, дотоодын нууцыг илчилж магадгүй аж.