Web site

Үр өгөөжтэй жижиг бизнесийн вэб сайттай болох......

Вэбсайтыг амжилттай болгоход юу хэрэгтэй вэ? Энд эргэлддэг эмблем, сонирхолтой хөдөлгөөнт дүрс хамаагүй. Хүчтэй вэбсайт гэдэг нь таны зорилгыг худалдан авагчдад тодорхой дамжуулж өгдөг, танай компанийн стратегийн төлөвлөгөөтэй холбоотой ажилладаг вэбсайтыг хэлнэ.

Сайн вэбсайт хийх 10 зөвлөмжийг дор хэлье:

* Зорилгоо тодорхойл
* Сайтаа тогтмол шинэчилж бай
* Татаж авах хугацааг урт байлгахаас зайлсхий
* "Үйл ажиллагаанд уриалан дуудсан" зүйлтэй бай
* "хийгдэж байгаа " гэсэн үг бүү хэрэглэ
* Үзэгчдээ таньж мэд
* Ямар ч алдаа, согоггүй байх
* "Нүүр хуудас руу буцах" функцтэй байх
* Захиалга өгөх явцыг энгийн, шууд болго
* Вэбсайтад зочлохыг зугаатай болго

Зорилгоо тодорхойл

Танай сайтын зорилго юу вэ? Та бүтээгдхүүн борлуулахыг хүсч байна уу? Та шинэ худалдан авагч эрж байна уу? Та одоо байгаа худалдан авагчдаа мэдээллээр хангахыг хичээж байна уу? Та интернет товхимол эсвэл бүр нарийн зүйлтэй байхыг хүсч байна уу? Та вэбээрээ дамжуулан юунд хүрэхийг хичээж байгаа талаараа бодож, тэр зорилгодоо хүрэх арга замыг хай. Вэбдээ компанийхаа зөн, имижийг яг тусгахын тулд бизнес төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөөгөө дахин хянаж үз.

Сайтаа тогтмол шинэчилж бай

Шинэ агуулгаар сайтаа баяжуулж хүмүүсийг сайтдаа дахин дахин зочлохыг урамшуулах нь чухал. Шинэ зураг, бүтээгдхүүн эсвэл компанийн тухай жаахан мэдээ, худалдан авагчдад сонирхолтой байх өгүүлэл, эсвэл тун сонирхолтой бөгөөд хэрэгтэй гэж бодсон бусад бүх зүйлээр вэбсайтаа шинэчил. Шинэ мэдээ олоход амархан болгодог "Шинэ мэдээ" гэсэн хэсгийг бий болгож давуу талыг нь ашигла.

Татаж авах хугацааг урт байлгахаас зайлсхий

Вэб хэрэглэгчид тэвчээргүйгээрээ алдартай. Хэрэв таны зургийг татаж авахад хэт удвал, интернетээр аялагч нар залхаж, таны вэбсайтыг үзэхгүй алгасах болно. Нэг том өнгөт зураг тавьснаас жижиг жижиг зураг хэрэглэх нь дээр. Танай нүүр хуудсыг сонирхолтой болгох зургуудыг хэрэглэ. Гэхдээ татаж авахад дэндүү уддаг нийлмэл, хэт том зургаас зайлсхий. Текстийн хувьд ижилхэн зарчим баримтлах ёстой - уншихад хэцүү эсвэл хэрэгтэй мэдээллээ олохын тулд хэрэглэгч текстийг гүйлгэхэд зөндөө уддаг тул шигүү бичиж хайрцаглах, урт жагсаалт үүсгэхээс зайлсхий.

"Үйл ажиллагаанд уриалан дуудсан" зүйлтэй бай

Хэрэв та бүтээгдхүүн, үйлчилгээ борлуулдаг бол вэбсайтдаа имэйл хаяг, утасны дугаар, хаяг, захиалга хийх зааврыг маш олон газар байлгах ёстой. Энэ мэдээллийг аль болох олон газар оруул. Хэн нэгнийг тантай холбоо барих арга зам хайхад бүү хүргэ.

"Хийгдэж байгаа" гэсэн үг бүү хэрэглэ

Хэрэв ямар нэгэн зүйлийг сайтдаа тавихад бэлэн биш байгаа бол, "хийгдэж байгаа" гэсэн тэмдэг бүү хэрэглэ. Хийгдэж байгаа гэсэн зургийг татаж авахад цаг заваа зарсан хэрэглэгчдийн урам хугарах байтугай уур хүрнэ. Та маркетингийн бүх материалаа хийдэг шигээ сайтаа хийх хэрэгтэй. Та ямар нэгэн зүйлийг шилэн хоргонд хийж тавихаасаа өмнө тодотгохыг хүсвэл "удахгүй ирнэ" гэсэн тэмдэг хэрэглэ.

Үзэгчдээ таньж мэд

Та икс үеийнхэнд компакт диск борлуулсан, эсвэл ахмад настнуудад хиймэл шүд борлуулсан аль ч тохиолдолд таны загвар хийц, агуулга зар сурталчилгааны адилаар таны хүрэхийг хүсч буй хүмүүст тохирсон байх ёстой. Таны вэбсайт зар сурталчилгааны илэн далангүй эсвэл нарийн хэлбэр бөгөөд танай компанийн имижийн тусгал гэдгийг сана.

Ямар ч алдаа, согоггүй байх

Хэрэв ямар нэгэн зүйл төгс сайн ажиллахгүй байвал, түүнийг сайтдаа бүү тавь - зочид бол бүтээгдхүүний загвар туршигчид биш. Байхгүй холбоосууд байгаа эсэхийг шалга - ийм холбоос байвал хаашаа ч хүргэдэггүй, алдаа заасан мэдээ гарч ирдэг - ийм холбоосууд хэрэглэгчдийг гонсойлгохоос өөр юм авчирдаггүй. Бүх зүйлийг хянаж шалга; алдаа, муу дүрэм, хайш яйш өгүүлбэрийн бүтэц таны хөгжүүлэхийг зорьж буй мэргэжлийн имижийг бууруулна.

"Нүүр хуудас руу буцах" функцтэй байх

Хэрэв хэрэглэгчид таны нүүр хуудас руу амархан буцаж чадна гэдгээ мэдэж байгаа бол сайт дотор чинь юм үзэх магадлал илүү байдаг. Энэ функцийг сайтынхаа бүх хуудсанд оруулах хэрэгтэй. Өөр нэг хувилбар: хүмүүсийг сонирхсон зүйлээ олохыг урамшуулахын тулд функцуудын схем эсвэл жагсаалт хэрэглэ. Та мөн "бүдүүвч рүү буцах" функц хэрэглэж болно. Зам хайлтыг энгийн байлга.

Захиалга өгөх явцыг энгийн шууд болго

Хэрэв та бүтээгдхүүн борлуулж байгаа бол, худалдан авагч захиалга өгөхөд амархан болго. Бүтээгдхүүний зураг, үнийг бэлэн хувилбаруудын хамт тодорхой үзүүлсэн байх ёстой. Зарим худалдаачид худалдан авагчид явах замдаа авах зүйлээ нэмж, хасах, тооцоо хөтлөх боломж өгдөг дэлгүүрийн түрдэг тэргийг илүү сайн гэж үздэг. Худалдан авагчдад таны вэбсайтаас шууд захиалга өгөхийг зөвшөөр, гэхдээ интернет гүйлгээний боловсруулалтад итгэдэггүй хүмүүст зориулж утас, факс мэтийн хувилбаруудыг мөн санал болго.

Вэбсайтад зочлохыг зугаатай болго

Хэрэв хошигнол тохиромжтой байвал, үүнийг ашиглах талаар бодож болох юм. Хэрэв компанийн сонирхолтой түүхтэй бол түүнийг оруул. Хүмүүс танай бизнесийг нүүр царайгаар төлөөлүүлэн төсөөлж, хувиараа холбогдсон мэт мэдрэх дуртай, тиймээс та өөрийн намтар, зураг болон мөн гол ажилтнуудынхаа намтар, зургийг оруулахыг хүсч болно.