Афоризм

Хүн бүрт л унших дуртай ном, үзэх дуртай кино, сонсох дуртай дуу, идэх дуртай хоол гээд тоочоод байвал дуусахгүй байх. Харин энэ хуудас бол миний унших дуртай зүйлсийн нэгээхэн хэсэг байгаам даа. Афоризм гэдэг үгний цаад утга санааг би өөрөө сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол эрдэмтэн, философич, суутан хүмүүс, за мөн та бүхний хэлсэн үнэн үг, ишлэлийг л "афоризм" гэдэг юм байхдаа гэж ойлгоод байна. Та ч бас уншаад үзээрэй нээрээ л үнэн шүү гэсэн бодол төрнө!!!

Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур. Гёте

Тэнэг хүн өөрийн биер туулж ухаардаг
Ухаантай хүн бусдын алдаанаас суралцаж ухаардаг

Зоосон дээр тулсан нөхөрлөл хэврэг
Зовлон дээр байгуулсан жаргал бат

Агуу хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг

Ялагдал бол чухал биш.
Ялагдчихаад сэргээд босох нь чухал.

Залуу хүмүүстэй өндрөөс харьцаж болохгүй, насанд хүрээд тэд гарамгай хүмүүүс болж магадгүй

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй

Хүн бүхэнд тэнэг бодол төрдөг Ухаантай хүн түүнийгээ гаргаж хэлдэггүй (Башир Ибнбурд)

Чамайг хурцлан билүүдэж Чанадын хатуу тэмцлийн Ган хатыг зүрхэнд чинь дархлагч Ганцхан их ачтан бол чиний өрсөлдөгч бөлгөө

Цаг хугацаа бол ухаан сууж ,улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнэт бэлэг аж. Томас Манн

Амьдралд хэцүү асуудал зөндөө тулгарна. Гэвч шийдвэрлэгдэхгүй асуудал гэж үгүй. Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонх нь онгорхой байдгийг байнга санаж яваарай!

Таны нууц задарсан аваас та өөрөө л буруутан Өөрийнхөө цээжинд цоожилж чадаагүй үгээ Өрөөлийн аманд тогтоно гэж эндүүрсэний гай

Хамгийг ялах зориг Хатуу чанд тэвчээрт оршино Хамгийг татах аугаа хүч Хайрлах өршөөх сэтгэлд оршино

Юм юманд тэмүүлэх аваас Юу ч үгүй хоцрох нь олонтаа Хэн хүнгүй сээтэгнэх аваас Хэнд ч хэрэггүй хаягдах нь олонтаа

Уур инээд 2 өдөртөө хосолж байвал Учрал хагацал 2 жилдээ дүйж байвал Өсөх уруудах 2 дүндээ дүн байвал Өөрийгөө та жаргалтайд тооцож яв

Хутга элэгдэх тусмаа гэдийдэг Хүн хөгшрөх тусмаа бөгтийдөг

Хэн хүнтэй үг ярина гэдэг хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс хатуу зөөлөн үг хүчтэй Үгээр хүнийг захирч болно үхүүлж ч болно сэхээж ч болно Шалдлуулж инээлгэж уйлуулж болно шархлуулж бас эдгээж болно....

1 идэх хоол хугас өдрийн хань 1 өмсөх хувцас хагас жилийн хань 1 олдох нэр бол хамаг насны хань Нэр үлдэж бие үхдэгийг бүү март

Чи хэр удаан явах нь хамаагүй хамгийн гол нь зогсохгүй л байх хэрэгтэй

Бидний мэдэх зүйл маань хязгаартай,мэдэхгүй зүйл маань л хязгааргүй.

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, харин ярьж байгаа бүхнаа дандаа мэдэж бай

Амьдралд ганцхан тохиолддог, гэхдээ эргэж ирдэггүй гурван зүйл
* үг, боломж, цаг хугацаа*
Амьдралд бүрэн баталгаатай байж чадахгүй гурван зүйл
*зүүд мөрөөдөл, амжилт, аз*
Амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл
*нөр хөдөлмөр, чин сэтгэл, амжилт*
Амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл
* хайр сэтгэл,өөрийгөө хүндлэх, хүндлэл, найз нөхөд*
Амьдралд алдаж болохгүй гурван зүйл
*энх тайван *итгэл найдвар* шударга чанар
Хүний хөнөөдөг гурван зүйл
* шунал, бардамнал, уур хилэн*

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ

Булаг усны цутгалан сөргөж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгvй.
Бузрын нvх уруу өөрийгөө өөрөө тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!

Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр төрдөггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.

Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав

Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бvхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!

Өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!

Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи
Авдар савыг иь хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль! гэсний нь зоргоор хvнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөрт vлдээхээн бод!

Ямар ч юмыг хийж сур,
Ядаж хийснээ хэрэглэж сур!
Өчнөөн зовж бvтээсэн юм даа гэж
Өөрөө өөрөөсөө бvv харамла!

Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ/Лев Толстой/

Өөртөө итгэ. Та бодож байгаагаасаа илүү ихийг мэдэж байгаа./Бенжамин Спок/

Нийтийн өмнө үг хэлэхдээ үнэн голоосоо маш товч хэл, тэгээд л суучих.

Үг хичнээн гашуун байсан ч чих тавин сонс. Кабус

бага зуйлд хэтэрхий автсан хун ,их зуйлийг бутээх чадваргуй болчихдог.

Үгээ барьж байсан цагт чиний боол, алдсан цагт чиний ноён болдог.

 Хүсэл мөрөөдөл заримдаа
Хөсөр хаягдах мөч байдаг
Хүн гэгч этгээд түүнээсээ
Холдож өөрөө зугтах үе байдаг.

Ядуу хоосон гэж хувь тавилангаа битгий худалдаарай
Яаж ч эргэж мэдэх тул хэнийхээр нь ч битгий солиорой
Чинь сүсэгт итгэж бурханд битгий даатгаарай
Чи өөрөө эзэн нь тул хувь тавиландаа үнэнч байгаараа

Ямарч мөрөөдөлгүй хүн хэзээч амжилтанд хүрдэггүй.

Хийх хүн арга хайдаг
Хийхгүй хүн шалтаг хайдаг

Мэдлэг хүнийг эргэлзэхээс, сайн үйлс нь шаналалаас, шийдвэртэй байх нь айдсаас хамгаалдаг.
Күнз

Уйтгар гунигийг давах хамгийн сайн арга бол ямар нэг зүйл хийж эхлэх явдал юм.

Муу зуршлыг ял, тэгэхгүй бол тэд чамайг ялан дийлнэ. ~ Rob Gilbert

Хамгийн ухаантай, хамгийн ухаан муут 2 л хэзээ ч өөрчлөгддөггүй ~ Confucius

Хамгийн хортой зуршил бол санаа зовох
Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөр өгөх
Хамгийн их хоосролт өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
Хамгийн том асуудал бол айдас
Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал
Хамгийн их хүч бол хайр
Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслалт инээмсэглэл
Хамгийн үнэтэй өмч шулуун шудрага зан
Хамгийн найдвартай сэтгэл урам зориг
Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол буруу үг яриа

Эр зориг алтыг.
Тууштай чанар амжилтыг.
Сайхан сэтгэл аз жаргалыг өгдөг

Грекийн мэргэн үг

Гүн харанхуй ноёлох үед л бид оддын гэрлийг олж хардаг. - Ralph Waldo Emerson

Их хайр ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.

Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.Тэгвэл эх дэлхий чамайг аяндаа хамгаална.

Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг. - П.Буаст

Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн бэлэг. - Томас Манн

Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ ордог. - Vernon Law

Аливаа хүн хөгшин залуу эсэх нь өөрийгөө хэр мэдэрч байгаагаас хамаарна. - Томас Манн

Надад Сувдан санаанууд гэдэг ном орос дээр бий. Гайхалтай ном. Завтай бол орчуулж энд тавих юмсан.
Чи амьдралд хайртай юу? Тэгвэл цагийг бүү үр. Цаг хугацаанаас амьдрал бүтдэг юм шүү дээ. Б. Франклин

Цагийг хэмнэж болох ч зогсоож болохгүй!

Аливаа зүйлийг хийхэд
Эхлэл хэсэг нь хамгийн хэцүү
Эхлүүлэхэд бүүр хэцүү
Эхэлсэн байхад амархан
Тиймээс хийж эхэлцгээе

Надад Сувдан санаанууд гэдэг ном орос дээр бий. Гайхалтай ном. Завтай бол орчуулж энд тавих юмсан.
Чи амьдралд хайртай юу? Тэгвэл цагийг бүү үр. Цаг хугацаанаас амьдрал бүтдэг юм шүү дээ. Б. Франклин

Хүний араас дагаж явна гэдэг урагш яваагийн шинж биш

Алдар хүнд гэдэг нь цаг зуурын юм.Хүний сэтгэлд хоногжино гэдэг аугаа зүйл юм.

Гүйж яваа хүн л бүдэрдэг, мөхөж яваа хүн унадаггүй. /Плиний/
Мөлхөж яваа хүн гэдэг байх шүү.

Хүн юуг хүсэж мөрөөдөнө, Түүний ирээдүй яг л тийм л байдаг. Үнэн үг шүү. Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийхээ араас мэрийдэг байх хэрэгтэй.

Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ

Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж эхэл.

Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн болоцоотой. Жон Асараф

Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

Хүн амьдралдаа аливаа зүйлийг хэдий хэмжээгээр хүснэ, тэр хэмжээгээр олдог.

үг гэдэг навчис адил, навч ихтэй модонд үр жимс тун ховор

Та хийхгүй бол хэн хийх вэ?
Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?

Таны оюун санаа хаа хүртэл мөрөөдөж хийсвэрлэж чадна, та тэр хэмжээгээр алсыг харах болно.

Таны мөрөөдөл ирээдүйн тань үндэс суурийг тавих болно. М. Боздаг

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй.....

Бид бүгдээрээ юу бодож санаж явдгийнхаа үйлийн үр нь билээ. Будда
Баяр талархал-энэ бол таны амьдралд бүхий л сайн сайхныг даллан дуудах хамгийн сайн арга мөн.

Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг. Сократ

Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно. Сократ

Амьдрал бол ариун нандин ч биш, бузар муухай ч биш, сайн муугийн хольц.Та алин руу нь хэлбийлгэн хувиргахаас л бүх зүйл шалтгаална.

Бидний аз жаргалын аравны ёсөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг.

Алдаа гарвал удирдагчийнх байдаг. Амжилт олбол бусдынх байдаг.

Хэрвээ та инээмсэглээгүй царай харвал өөрөө инээмсэглэ

Юу амархан вэ? Бусдад зөвлөгөө өгөх амархан.

Хүнийг магтахдаа бичгээр, хашраахдаа утсаар харьц

Өөртөө дурласан хүнд өрсөлдөгч гэж байхгүй

Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол, бүр багыг хийх байсан.

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.

Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.

Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.

Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.

Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.

Өөрийгөө бүү магт. Өрөөлд түүнийгээ даатга.

Бүх зүйл чиний эсрэг буй мэт санагдах үедээ онгоц салхийг дагаж биш, сөрж хөөрдгийг сана. - Henry Ford

Хамгийн том алдаа бол өмнөх алдаагаа давтах юм.

Ажил бүтэлгүйтхэд шалтгаан тоочин, өөрсдийгөө зөвтгөн бүх зүйлийг улам муутгадаг. Мухамед Боздаг

Хийж байгаа ажлаа дуусгалгүй өөр ажлыг эхлээд байвал оргилд хэзээ ч хүрч чадахгүй...

Нэг удаа бичсэн нь арван удаа уншсанаас илүү үлдэцтэй байдаг - Мухамед Боздог

Өөрөөсөө доорхийг дуурайваас уруудах
Өөр шигтэйтгээ зэрэгцвэл ахихгүй мүхардах
Өндөрт байгааг дагавал улам дээшлэх
Өмнөө түрүүлэгчийг ямагт дагагтун. - Будда

Баатрыг төрүүлсэн ард түмэн өөрсдөө баатар байдаг

Эрдэм мэдлэгийг номноос олж авдаг ч амьдралаас бид түүнээс дутахааргүйг олж чаддаг. Ийм мэдлэг илүү цогц байдлаараа давуу байдаг. Чэстэрфилд

Бүтэн хил, бүрэн улс, бүлээн цус, халуун амь, залуу нас байгаа цагт эх орныхоо төлөө..

Сэтгэл зөвдөхөд зам зөвдөж
Сэвтээх садаа өөрөө ховхроно.

Даруу байгаагаараа гайхуулдаг бол тэр даруу зан биш, даруу зангийн сиймгэр тор нөмөрсөн их зан. - Пифагор

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. - Пифагор

Чиний хэлсэн үг болгон чиний ноён болно.
Чиний хэлээгүй үг болгон чиний боол болно.

Аливаа нөлөөнөөс айдаг хүмүүс өөрийн сэтгэлийн ядуурлыг дуугуй хүлээн зөвшөөрдөг. Андрэ Жид

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.kunz

Буруу зарцуулсан мөнгө амьдралыг тань тамын орон болгон хувиргах болно. - Мухамед Боздог

Сэтгэлийнхээ хязгааргүйд амьдрах аваас мөрөөдлийн тань хүрсэн газар хүртэл тэлэх болно - Мухамед Боздог

Мянга мянган муу үйлийг үзэж, харж, зүрх сэтгэлээ мохоон, юуч хийхгүй сууснаас ямарч муу муухай зүйлийг үзэж, сонирхолгүйгээр нэг ч гэсэн муу үйлд саад болох нь илүү сайн үйл биз ээ - Мухамед Боздог

Эерэгээр бодох нь зовлон зүдгүүрээс сургаал, ялагдлаас ялалт, алдагдлаас ашиг олох явдал юм. - Мухамед Боздог

Агуу амжилт бүхний үндэс нь түүнээс өмнө тохиолдсон амжилтгүй оролдлогуудын үр дүн юм. - Мухамед Боздог

Айдас нь хүний сэтгэлийн сайн сайхан бүгдийг үгүйсгэн устгадаг....

Өндөр амжилтанд хүрэгчид өөрийн гаргасан алдаагаа ашиглан, өөр өөр замаар аялалаа үргэлжлүүлдэг юм. - Dale Carnegie

Хүний амьдрал хэр урт үргэлжлэх нь тийм ч чухал биш, хамгийн гол нь чанар. - Martin Luther King

Тэвчиж гарсан бүхнээрээ бид эргээд бахархах болно.

Өчүүхэн үйл хэрэг ямар том байж болохыг бидний цөөнх нь ойлгодог.

Эрх чөлөө бол бидний амьдралын гайхамшиг. Түүнгүйгээр ажил бол тамлал, амьдрал бол аажим үхэл билээ.

Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс - Цицерон

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ. Кристиан Боуви

Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. - Мэгэли дэ Сэрвантэс

Хэрэв муу үйл хийхээс зайлсхийж явахгүй бол өөрийгөө хүн байтугай амьтан гэж үзэхэд ч хэцүү болно. - Л.Толстой

Чи бусдыг хайрлаж болно. Гэвч бусад хүн чамайг хайрлахгүй байж магадгүй. Тэднийг хайрлах хамгийн сайн арга бол тэднээс юу ч хүсч хүлээхгүй байх явдал юм

Хүний зүрхийг үгээр дулацуулдаг. А.С.Пушкин

Хариу нэхдэггүй хайр бол жинхэнэ хайр сэтгэл ...
Би түүнийг хайрласанаар тэр надад өртэй болохгүй ...

100% бүтэхгүй ажил байсан ч хийгээд үзсэн хүнд туршлага үлддэг.

Захирлын түвшинд сэтгэж, менежерийн түвшинд гүйж харайн ажилла.

Хоёр талд хоёуланд нь ашигтай тохиолдолд л гар барьдаг

Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог /Б. Галсансүх/

Хайр бол эрх чөлөө

Эхлээд бусдыг үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээ. Харин дараа нь өөрийгөө ойлгуул. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж ярьснаар хэзээ ч амжилтад хүрэхгүй.

Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур - Д.Урианхай

Эхлээд бусдыг үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээ. Харин дараа нь өөрийгөө ойлгуул. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж ярьснаар хэзээ ч амжилтад хүрэхгүй.
сайхан уг бнаа........унэн шуу

Хэзээ ч буцааж болдоггүй нь
Үг хэл, Боломж бололцоо, Цаг хугацаа

Хэзээ ч итгэлтэй байдаггүй нь
Хүсэл мөрөөдөл, Амжилт, Аз завшаан

Таныг агуу хүн болгодог нь
Шаргуу хөдөлмөр, Чин сэтгэл, Амжилт боломж

Хамгийн үнэ цэнэтэй нь
Хайр сэтгэл, Хувийн хүндэтгэл, Найз нөхөд

Алдаж болохгүй нь
Эв найрамдал, Итгэл үнэмшил, Үнэнч сэтгэл

Хүнийг устгаж чадах нь
Шуналт сэтгэл, Бахархал омгорхол, Уур бухимдал

Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бүү ярь. Хар, цагаан хэл ам хүрэхээс болгоомжил. Хэт бүү догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.

Хүссэн бүгдээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдог.

Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.

Бусадтай нээлттэй бай. Гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

Зөвхөн бие биенээ хайрласан хайр нь хоёр биенийхээ аливаа хэрэгцээнээс давж гарсан тохиолдолд хамгийн сайн харилцаа бий болдог гэдгийг сана.

Цээжний дотор гал бадравч
Утааг нь хамраараа бүү гарга..... / Монгол ардын сургаалт үгс /

Эрдмийн дээд эв
Эрхмийн дээд эх... / Монгол ардын сургаалт үгс /

Ойр зуурын жаргалд ташуураад
Алс хэтээ үл бодогч хүн нь
Алахын тул бордсон гахай
Ажиггүй хэвтэхтэй адил. / Монгол ардын сургаалт үгс /

Үнэнд ижилдвээс цэцэн болно
Илдэнд ижилдвээс баатар болно. / Монгол ардын сургаалт үгс /

Анханд болгоомжлон бод
Дунд нь шинжлэн оноо
Эцэст нь зохилдуулан тавь. / Монгол ардын сургаалт үгс /

Өр хадгалсан үгүйрдэг
Өвчин хадгалсан үхдэг / Монгол ардын сургаалт үгс /

Сайн хүний үг
Сарын хүнс
Муу хүний үг
Тэр өдрийн тээр. / Монгол ардын сургаалт үгс /

Сайн эр урдаа шархтай
Муу эр хойноо шархтай. / Монгол ардын сургаалт үгс /

Сайнтай бүү мэлз
Муутай бүү болз. / Монгол ардын сургаалт үгс /

Олны дотор үгээ шинж
Ганцаар явахад сэтгэлээ шинж (Данзанравжаа)

Хамуутай мал ижлээ бардаг
Хар санаа ханиа бардаг. / Монгол ардын сургаалт үгс /

Хэрвээ та өөрчлөгдөж чадвал бүх зүйл өөрчлөгдөнө.

Агуу зүйлийг эхэлнэ гэж бүү хүлээ
Агуу зүйлийг эхлүүл

Хэн нэгэн чамд ЧАДАХГҮЙ гэж хэлбэл энэ нь чамайг ямар хүн гэдгийг чинь харуулж байна.

Алдаагаа март, бүтэлгүйтлээ март, яг одоо хийх гэж буй зүйлээсээ бусдыг бүгдийг март
Өнөөдөр бол...

Хэрвээ та өөрчлөгдөж чадвал бүх зүйл өөрчлөгдөнө.

Агуу зүйлийг эхэлнэ гэж бүү хүлээ
Агуу зүйлийг эхлүүл

Хэн нэгэн чамд ЧАДАХГҮЙ гэж хэлбэл энэ нь чамайг ямар хүн гэдгийг чинь харуулж байна.

Алдаагаа март, бүтэлгүйтлээ март, яг одоо хийх гэж буй зүйлээсээ бусдыг бүгдийг март
Өнөөдөр бол...

Ямар үг хэлнэ хариуд нь тийм л үг сонсох болно.

Нойрсох нь хамгийн сайн бясалгал. ~ Далай лам

Зөрчилдөөнд ялагч үгүй ......

Эм завхайрвал эрд. Эр завхайрвал үрд..

Эрх чөлөө нь бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг

“Хүн амьдралаас мөнхийн жинхэнэ аз жаргалыг эрэлхийлдэг.” Спиноза

Боловсролын хоёр агуу зорилго бол: Залуу хүмүүсийг ухаантай... Мөн сайн хүмүүн болоход туслах явдал юм.“ - Эх сурвалж: Томас Ликона Ёс суртахууныг хөгжүүлэхүй

Аливаа ажлыг жижиг хэсгүүдэд хувааж дэс дараатай хийхгүй бол бүхий л ажил хэцүү санагдах нь тодорхой. - Henry Ford

Бодож сэтгэхгүйгээр суралцана гэдэг цагийн гарз, харин суралцахгүйгээр бодох нь аюултай. - Confucius

Хэн ч өөрийн эцэг эх, үр хүүхэд, ах дүүсийг сонгодоггүй. Гагцхүү бид хайртай хүнээ л сонгодог

Үхэх, төрөхийн хоорон дахь
Хоромхон хүний амьдралаас
Үгийг нь хэрвээ хасчихвал
Хоосон дэвтэр л үлдэнэ. /Б.Нарангэрэл/

- Ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? - Хүнийг уучилж чаддаг хүнийг.
- Эрх мэдэлтэй хүн гэж? - Хүн чанартай хүнийг хэлнэ.

- Сайн хүн гэж хэнийг хэлэх вэ? - Дэргэд нь байхад санаа амар байж болох хүнийг хэлнэ.

Хэрэгцээ шаардлага нь боломжийн эх үндэс. - Mark Twain

Vнэн vг тэр даруйдаа vзэн ядалтыг төрvvлдэг.

Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм.

Хэрэв хvнд л vйлчлэхгvй бол оюун ухаан гэдэг хичнээн аймшигтай билээ.

Бага зvйлд хэтэрхий автсан хvн их зvйл бvтээх чадваргvй болчихдог.

Хүн бүр ухаж ойлговол сая энэ үгнүүд үүргээ гүйцэтгэнэ.

Мэргэн ухааныг өөрөөсөө гадуур хайна гэдэг мунхарлын дээд.
Бусармаг явдлыг хараад дуугvй байна гэдэг та тvvнд оролцож байна гэсэн vг.
Жинхэнэ хvнлэг хvн л хайрлах ч, vзэн ядах ч чадвартай байдаг.

Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид бүгдээрээ нэл шарх сорви явах байсан.

Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй. Хераклит

Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж.

Сайн хүний үйлдэл далд байхдаа ч зөв байдаг.

Олон үгийг тэвчиж оновчтой зөв ярьж бай. Демокрит

Хүмүүжил бол нэг бодлын шинээр төрөх үйл явц. Лихтенберг

- Хэрэв хүн чамайг нэг удаа хуурвал хуурагч өөрт ичгэвтэр,
- Хэрэв хоёр дахиа өөрийг чинь хуурвал чамд өөрт чинь ичгэвтэр

- Хүний зүрх баялагруу тэмүүлнэ, ялангуяа бусдынхруу бүр илүү

Бие бенээ халамжлан дэмждэггүй айлын голомт унтардаг.

Ухаан бодлогогүй амралт ажил хийсэнээс долоон дор ядраадаг

- Даруу зан нь чимэглэдэг хүн шударга амьдардаг, харин чимэглэдэггүй нэг нь ганган амьдардаг

Улс төрчид хүрч ирээд яваад л өгөдөг, харин амлалт нь үүрд үлддэг.

Хамгын хөөрхөн сармагчин ч үзэсглэн гоо бус Гераклит

Дурлалын шархыг шархлуулсан хүн л эдгээдэг Publilii Sir

Зан ааш сайтай байх нь насан туршын баялаг Уилам Гезлитт

Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс.
Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий

Баяссан бүгд тусыг эрнэ
Гомдсон бүгд хорыг эрнэ Говийн ноён хутагт Д.Равжаа

- Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн зүрхээ урж иддэг. - Френсис Бэкон

Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Ядуурах нь залхуурсны шан хөлс мөн
Хvн өөрийгөө хэрхэн vнэлж цэгнэнэ, тvvний vнэ яг тийм байдаг /Франсуа Рабле/

Амьдрал гэдэг ганцхан төрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш /И.А Гончаров/

Yнэнийг булагч хvрзнээс л худлыг хутгагч шанага төрсөн / М.Дэмчиг /

Өдрийг сайхан өнгөрөөсний дараа аз жаргалтай унтаж амардаг. Үүний адил сайхан амьдралын дараа үхэл ирэхэд ч аз жаргалтай. - Leonardo da Vinci

Хүн өөрийн төрөлхийн авьяас чадвараа ашиглаж байхдаа аз жаргалын дээдийг мэдэрдэг. - Johann Wolfgang von Goethe

Чалчаа хvн бол хэн хvний уншиж болох дугтуйтай захидал мөн

Атаа бол хvний сэтгэлийн дотор нуугдсан хөө болой /А Бакиханов /

Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг. Франклин

Залхуу зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог. Франклин

Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү. - Франклин

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. - Сенека

Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий. - Хилон

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. - В. Гете

Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил."Байгаа мөртлөө байхгүй " хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой. - Хераклит

Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй. - Бенжамин Франклин

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай. - Бенжамин Франклин

Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах. - Шекспир

Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр. - Шопенхауэр

Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг. - Фалес

Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс олон бий. - Василий Ключевский

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө
Унтаж хэтэрвэл өвчин болно /В.Инжиннаш/

Залуур хатуу чанга гарт байвал ямар ч салхинд тэснэ.
Бэрхшээл дунд ч боломж байдаг. А.Эйнштейн

Хэрэв энэ дэлхийн хүмүүс зөвхөн ХАЙРыг шүтдэг байсан бол энэ ертөнц диваажин байх байсан.. Ошо

Та ялагч эсвэл ялагдагч болж төрөөгүй, хэн байхыг та өөрөө шийднэ. - Lou Holtz

Та л оролцоогүй бол сөргөлдөөн бий болохгүй. - Wayne Dyer

Аялаж явахдаа дандаа нартай байна гэж бүү бод. Сүүдэр дайрна гэдгийг мэдэж бэлэн байх хэрэгтэй.

Өөртөө зовлон тохиолдсон ч нүүрэндээ дандаа инээмсэглэл тодруул.Зовлон чамаас нүүр буруулна.

Хэрвээ чи хийж эхлэхгүй бол амьдралын чинь бүхий л төлөвлөгөө зөвхөн мөрөөдөл болон үлдэнэ гэдгийг хатуу санаж яваарай.

Өнгөрсөн цаг хугацааны сүүдрээр өнөөдрийн өдрийг бүрхэх боломжыг хэзээ ч бүү олго.

Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бүү ярь. Хар, цагаан хэл ам хүрэхээс болгоомжил. Хэт бүү догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.

Их хайр их эрсдэлийг дагуулж явдаг.

Та эцэг эхтэйгээ хэрхэн харьцаж байна, vр хvvхэд тань хожим тантай яг тийн харьцах болно гэдгийг санагтун. /Фалес/

Төрvvлсэн хvv хэчнээн муу, хvмvvжилгvй, царай муутай, тэнэг, хэсvvлч, өөдгvй байлаа ч гэсэн зvрх сэтгэлийг баяр жаргалаар дvvргэдэг /Эртний энэтхэгийн зvйр цэцэн vг/

Сайн хvv эцэг эхээ зөвхөн өвдөж л зовоодог. /Кvнз/

Хэрвээ та саруул нээлттэй оюун ухаантай байж чадвал юм бvхэн гоо сайхан болохыг мэдэрнэ.

Өөрөө өөртөө илэн далангvй бай. Хянуур бай.Тэгэхгvй бол та өдрөөс өдөрт хууртагдана. Энэ нь яг л өвчтэй гэдгээ мэдэхгvй vvндээ итгэхийг зөвшөөрдөггvй өвчтөнтэй адилхан.

Өөртөө хэдий ихийг хураана, төдий чинээ алдана, хэдий ихийг өгнө, төдий ихийг олно, Ертөнцийн хууль энэ.

Одоогоо өөрчлөж байхдаа та ирээдvйгээ ч мөн өөрчлөж байдаг.

Мэргэч төлөгчдөд хичнээн их төлнө, төчнөөн өөдрөг ирээдvйг амлана.

Сайн эзэн болж чадахгүй бол үнэнч боол бай - Күнз

Амь ба vхэл нь хэл ярианы хvчинд байдаг. Тvvнд дуртай хvн эдгээрийн vр жимсийг хvртдэг.

Ухаалаг цэцэн эхнэр өрх гэрээ өөрийн гараар босгодог. Тэнэг эхнэр өөрийн гараар нураадаг.

Нүдээ ирмэж байгаа хүнд бусармаг санаа бий. Хөмхийгөө зууж байгаа хүнд хорон санаа бий.

Бусдыг өөрийн адил хайрла

Бусдын үгийг гүйцэд сонсохоос өмнө яаран хариу өгсөн хүн мунхаг үйл хийж байна. Үүнээс бол дараа нь нүүр улайх хэрэг гардаг.

Найдваргүй олон нөхөртэй хүн хохирч дуусна. Харин хүний дотнын анд төрсөн дүүгээс ч илүү үнэнч байдаг.

Хэрүүл маргаан эхлэх нь ус алдахын адил. Тиймээс эртхэн зогссон нь дээр.

Санаа сэтгэл амар хатсан талх мэрэх нь хэрүүл маргаан дунд зоог барихаас дээр.

Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш Харин агшин төдийд гарт баригдаж буй шидэт бамбар юм. Тvvнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө Чадах чинээгээрээ дvрэлзvvл

"Яг үнэнийг хэлэхэд, маш цөөхөн тооны хүмүүс яг одоогийн мөчид Амьдардаг. Ихэнх нь өөрсдийгөө маргааш амьдрахад бэлтгэсээр байдаг." Ж. Свифт

Бид зөвхөн өөрийгөө мартсан үедээ л хүн төрөлхтний дурсан санах үйлсийг бүтээдэг.

Орчлонг танья гэвэл өөрийгөө тань. Амьдралаа өөрчилье гэвэл сэтгэлээ л өөрчил. - /Шантидэва гэгээний сургаалиас VII-VIII зуун/

Бусдын дүгнэлтээр өөрийгөө дүгнэдэг байх хэрэгтэй.

Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс - Цицерон

Боловсрол бол зөвхөн сургуулийг хэрэг биш, Сургууль бол боловсрол олгох түлхүүрийг өгдөг. Сургуулиас гаднах боловсрол бол бүх амьдрал мөн.

Бутархай мөнгө хуримтлагдсаар төгрөг болдгийн нэгэн адил уншин уншсаар мэдлэг хуримтлагддаг - В.И.Даль

Сод авъяас бол 1 % yр чадвар 99% нь хүч хөдөлмөр Эдисон

Бардамнал бол дорой хүмүүсийн тайвшрал - Фраклин

Ухаангүй зориг бол хулчигар зангийн нэгэн өвөрмөц хэлбэр. - Сенека

Хагацал бага хайрыг унтрааж их хайрыг өдөөдөг. Яг л салхи лааг мөхөөж түүдгийг ноцоодог шиг.

Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол хоцорч л таарна, Таныг өргөхийн тулд ухаан санаа тань өндөрт хөөрөн нисэх ёстой.....

Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц, Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг....

Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй, Аль хурдан нь ч ялдаггүй, Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн л эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...

Алдаж болохгvй гурван зvйл: тайван байдал, итгэл, нэр хvнд

 Зорилгодоо хүрэхийн тулд замдаа саад болж байгаа хэн нэгнийг битгий тоо. Тэдний үг, саад, муу санаанд битгий авт, зөвхөн зорилгодоо л хүр.

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг. - Демокрит

“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан. - Зенон

Эр зориг, нэр төрөө эрхэмлэх зан хоёрыг сайхан сэтгэлээр тохируулж байхгүй бол, эдгээр чанар нь хүнийг зөвхөн дарангуйлагч, эсвэл дээрэмчин болгон хувиргана. - Хьюм

Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз. - Спиноза

Маш их хүссэн зүйлдээ хүн амархан итгэдэг. - Вольтер

Шоолсноор хүнийг засч хүмүүжүүлнэ гэж байхгүй. Харин ч тэнэг хүмүүсийг уурлуулж, ингэснээрээ улам тэнэг юм хийхэд хүргэнэ. - Вольтер

Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь. - Солон

Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай. - Солон

Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ. - Солон



Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг. - Солон

Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг. - Питтак

Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцааж өгч бай. - Питтак

Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан. - Питтак

Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно. - Хилон

Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог. - Пифагор

Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай. - Пифагор

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ. - Эпихарм

Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв. - Периандр

Маргаашаараа бүү гайхуул. Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ. - Соломон

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа. - Лаоз

Олон юм амлаж байгаа бол тэр итгэл даах хүн яавч биш. - Лаоз

Үнэн үг уран гоё байдаггүй. - Лаоз

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл. - Лаоз

Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. - Күнз

Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно. - Күнз

Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй. - Күнз

Хүн аливааг хичнээн бага мэдэх тусам тэр чинээгээрээ сэжигч хардамхай байдаг. - Бекон

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. - Бекон

Өөрийнхөө нэр хүндийг гутаахгүйн тулд зарим доромжлолыг чимээгүй залгичих нь дээр. - Вовенарг

Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн. - Сенека

Хэлнээсээ илүүтэй чихээ сайн ашиглаж бай. - Сенека

Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана л гэсэн үг. - Плутарх

Хүн алдахын тулд амьдардаггүй, харин амьдарч байгаа хүн алдаа гаргадаг.

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ. - Тэмүүжин

Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.

Хүн идсэнээрээ бус боловсруулснаараа амьд явдаг. Энэ байдал нь оюун ухаанд ч нэгэн адил хамаарагдана. - Б.Франклин

Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. - Гёте

Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог. - Г.Гегель

Хаана үнэн шударгыг хавчиж хяхаж байна, тэр бүхэнд үнэнийг хамгаал. - Р.Эмерсон

Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдралгүй. - Л.Н.Толстой

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог. - М.Горький

Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой. - Эйнштейн

Хүүхэд залууст сайн сайхныг заагч бол хүн төрөлхтөнд сайн сайхныг заагч мөн - Лейбниц

Залуусын атар газар шиг сэтгэлийн хөрсийг зөнгөөр нь орхивол тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс л ургана. - Снеллман

Аливаа хүнийг танихыг хүсвэл Түүнийг өндөр албан тушаалд томил. - Ла Бруер

Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай. - Исмайл Боз

Мэдлэгийн эзэн нь болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй. - О.Бальзак

Сургууль бол орчныг гэрэлтүүлэгч нарны гэрэл

Хайр энэрэлгүй орчинд оюун ухааныг хайх хэрэггүй. - Достоевский

Хүн эргэн тойрны хүмүүсээ дорд үзэж бус, өөрийн хийж бүтээсэн бүхнээрээ дээшилдэг юм. - Рейч

Хүүхдүүдэд сургаалаас илүү үлгэр жишээ байдал нөлөөлдөг. - Жоуберт

Инээмсэглэ. Бусадтай халуун дотноор гар барихдаа сэтгэл зүрхээ шингээж бай. - Дейл Карней

Хүний итгэлийг олох нь хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм. - Мк.Доналдс

Хүний алдаж болохгүй хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм. - Ричерд Бенедит

Илүү сайн болох гэж хичээхгүй хүн сайн хэвээрээ ч үлдэж чадахгүй. - Овивер Кромвелл

Хүний нэрийг сайн тогтоож сур. Эс сурваас хүнтэй ойр дотно танилцахад саад болно. - Линдон Жонн

Дүрэм алсыг харж сайн боловсруулсан байх хэрэгтэй. - Жонес

Хамгийн сайн удирдлага өөрөө өөрийгөө хэрхэн удирдахыг бидэнд үзүүлж чадах удирдлага юм. - Гёте

Энэ хорвоод алдаршсан хүмүүс, хүссэн орчноо хайж, олдохгүй бол өөртөө тэр орчныг бий болгодог хүмүүс юм. - Ж.Б.Шав

Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг

Юу хийхээмэдэхгүй хүн яаж хийхээ ч мэдэхгүй

Бид үргэлж бусдыг таатай байлгаж чадахгүй,
Харин бүх хүнд таалагдахаар ярьж болно. - Волтайре

Аугаа амжилтуудын аль нь ч шунал сэтгэлгүйгээр бий болоогүй юм. - Гегель

Бодол санаа нь бензин шатахуун юм. Олон хүнд бензин байдаг харин түүнийг моторт хийж ажиллуулах оролдлого, шатаах гал байдаггүй. - Тассон

Хайрын үгээс илүү сайхан үг сонссонгүй, ай тэр үг үү, тэнгэрт үлдэх ганцхан дурсамж. - Хафыз

Сайхан хуучин зүйлийг сайхан шинэ зүйл болго, тэгвэл чи аугаа хүн болно. - Э.Шэхабеттин

Алдаа хийдэггүй хүн мэргэн ухаантан биш. Тийм хүмүүс ч байдаггүй. Байж ч болохгүй. Онц бус алдаа хийгээд амархан түргэн засаж чаддаг хүн мэргэн ухаантан мөн. - В.И.Ленин

Эрдэм мэдлэгээс илүү хүчирхэг яндашгүй зүйл үгүй. - Гюго де Гороот Гороций

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. - В. Франклин

Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй. - Сенека

Хашийг цоолборлохгүй болбоос
Сав болон бүтэхгүй
Хүнийг сургахгүй болбоос
Ёсыг мэдэхгүй.

Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү. - Будда

Бороон дуслууд чулууг нүхэлч чадна. Хүчээр биш, олон дуслаар. - Lucretius

 Амьдралыг та яаж харна
Амьдрал тийм л байдаг.

Аян замын уртад замдаа хуцсан нохой болгон луу чулуу шидээд байвал зорьсон газраа хүрч чадахгүй.

Туршлагатай хvн л зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө бvр нь тvvний хувьд шинэ туршлага болдог.

Сайн сайхан зvйл ч хэр хэмжээтэй байх ёстой.

Дайсан чинь чамайг бахдан шагшиж байна гэж бvv бод. Тэр сул талыг чинь л хайж байгаа юм.



Мөрөөдөмтгий хvнийг хөдөө газарт “залхуу” гэж нэрлэдэг.

Залуу хvмvvсийг ойлгох хэцvv. Учир нь энэ хорвоод хөгшчvvлийн ёс зvй ноёрхдог.

Бvхнийг шинээр эхэлье. Байгаль жил болгон яг л тэгдэг шvv дээ.

Эгэл амьдрахыг хvсэж байгаа бол энэ дэлхий тохирохгvй. Тэгэхээр өөр гарaг руу ниссэн нь дээр.

Бурхан минь! Яагаад бvхний буруутан эрдэмтэн мэргэд, агуу суутнууд байдаг байна аа.

Сэтгэл нийлэхээ болиход алхаа нийлэхээ больдог

Сэтгэлд байхгvй зvйл чинь орчлонд ч байхгvй

Мөнгө зээлдvvлэхээс зээлэх нь хялбар.

Урмаар дутаж амьдарснаас усаар цангаж явсан нь дээр.

Өлссөн хэн нэгэнд загас өгвөл өдрийн хоол, харин түүнд загас барих аргыг зааж өгвөл насны хоол болно.

Өөрөө өөртөө л итгэ. Бүх зүйлийн эх үндэс нь чи өөрөө л байх болно.
Орчилон ертөнц баян шүү..

Дэргэд нь байхад санаа амар байж болох хүнийг САЙН ХҮН ГЭНЭ.

Аливаа ажлыг жижиг хэсгүүдэд хувааж дэс дараатай хийхгүй бол бүхий л ажил хэцүү санагдах нь тодорхой. - Henry Ford

Агуу том модыг ургуулахад өчүүхэн жижиг үр л хангалттай
Агуу том модыг үхүүлэхэд өчүүхэн жижиг өт л хангалттай - Будда

Муу хүн гэж байдаггүй гэж хэлмээр байгаа юм.
Зөвхөн төөрөлдсөн хүн л гэж байдаг. - Ганзориг.Ө

Алдартай хулгайчийг явбал Шөнө байтугай өдөр ч хардана
Атаач хүнийг мэдвэл Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ. - Равжаа

Энх амгалан, тайван аядуу бодол санаагаар дүүрэн оюун ухаан зөвхөн энх амгалан, амар тайван байх болно

Хэрэв муу үйл хийхээс зайлсхийж явахгүй бол өөрийгөө хүн байтугай амьтан гэж үзэхэд ч хэцүү болно. - Л.Толстой

Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. - Мэгэли дэ Сэрвантэс

Эрх чөлөө бол бидний амьдралын гайхамшиг. Түүнгүйгээр ажил бол тамлал, амьдрал бол аажим үхэл билээ

Өндөр амжилтанд хүрэгчид өөрийн гаргасан алдаагаа ашиглан, өөр өөр замаар аялалаа үргэлжлүүлдэг юм. - Dale Carnegie

Хүний амьдрал хэр урт үргэлжлэх нь тийм ч чухал биш, хамгийн гол нь чанар. - Martin Luther King

Даруу байгаагаараа гайхуулдаг бол тэр даруу зан биш, даруу зангийн сиймгэр тор нөмөрсөн их зан. - Пифагор

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. - Пифагор

Бүх зүйл чиний эсрэг буй мэт санагдах үедээ онгоц салхийг дагаж биш, сөрж хөөрдгийг сана. - Henry Ford

Үндэстний сүр хүч зэвсэг техник, эд хөрөнгөдөө биш үзэл санаа, ардчилал, эрх чөлөө, боломж, итгэл найдвартаа оршиж байдаг.- Barack Obama

Хамгийн ухаантай, хамгийн ухаан муут 2 л хэзээ ч өөрчлөгддөггүй - Confucius

Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана. - .Далай ламын сургаалиас.

Өнгөрснөөсөө биш, ирээдүйгээсээ ирээдүйг бүтээ. - Werner Erhard

Амласан бoл биелүүл. Aмлачаад биелүүлэxгүй байснaас oгт амлaагүй нь дээp. - Соломoн

Амжилт гаргагч байхын төлөө биш үнэ цэнэтэй хүн байхын төлөө хичээ. - Albert Einstein

Таны бодож, хэлж, хийж байгаа зүйлүүд бүгд хоорондоо зохицож байгаа энэ үе бол аз жаргал юм. - Махатма Ганди

Та ажил үйлсээ нураахыг хүсэхгүй байгаа бол, дутагдал гачигдлын тухай хэзээ ч бүү бод, хэзээ ч бүү ярь.

Та бүхий л сэтгэл зүрхээ ажилдаа зориулж байж амжилтанд хүрнэ. - Elbert Hubbard

"Шилдэг" хүний үг нь төлөв даруу, харин үйл хөдлөлөөрөө бусдаас давуу болохоор харуулж чаддаг. - Confucius

Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг харуулаарай

Цаг хугацааны хамгийн том хулгайч бол шийдвэргүй байдал юм.- Ч.Флорц

Аз жаргалтай бодол санааны жагсаалт гаргаж, түүнд өдөр бүр цаг хугацааг харамгүй зарцуул

Гутранги, эсвэл өөдрөг үзэлтэн байх нь ялгаагүй юм. Өөрийн үзлээ түр азнаж, үнэн байдалд хүлээцтэй дүгнэлт хийж сурах нь чухал юм

Бүгдийг тэсвэрлэдэг, Хайр хэзээ ч дуусдаггүй..... :

Та ялагч эсвэл ялагдагч болж төрөөгүй, хэн байхыг та өөрөө шийднэ. - Lou Holtz

Хэрэв энэ дэлхийн хүмүүс зөвхөн ХАЙРыг шүтдэг байсан бол энэ ертөнц диваажин байх байсан..

Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн зүрхээ урж иддэг. - Френсис Бэкон

Аз жаргал хэмээгч нь ямар нэгэн оршин суух газар биш, харин чиний явах зүг чиг. Сидней Ж. Харрис

Мөнгөө хэмнэхийн тулд сурталчилгаагаа зогсоох нь - Бугуйн цагаа зогсоогоод хугацаа хэмнэлээ гэж бодохтой адил..

Ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? - Хүнийг уучилж чаддаг хүнийг.
Эрх мэдэлтэй хүн гэж? - Хүн чанартай хүнийг хэлнэ.
Сайн хүн гэж хэнийг хэлэх вэ? - Дэргэд нь байхад санаа амар байж болох хүнийг хэлнэ

Та л оролцоогүй бол сөргөлдөөн бий болохгүй. - Wayne Dyer

Хэрэгцээ шаардлага нь боломжийн эх үндэс. - Mark Twain

Хүний амьдрал хэр урт үргэлжлэх нь тийм ч чухал биш, хамгийн гол нь чанар. - Martin Luther King

Муу зуршлыг ял, тэгэхгүй бол тэд чамайг ялан дийлнэ. - Rob Gilbert

Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. - Ральф Эмерсон

Амьдрал гэдэг баллуур ашиглахгүйгээр зурах "урлаг". ~ John W. Gardner

Алдааг минь зөв зааж байгаа хүн миний багш.
Амжилтыг минь зөв тэмдэглэж байгаа нь миний найз.
Алхам тутамд надаа худлаа хэлж байгаа нь миний дайсан.

Оролдлого, тэвчээр, хөлс 3 нь амжилт дагуулдаг ялагдашгүй нэгдэл юм. - Napoleon Hill

Агуу аварга байхын тулд өөрийгөө хамгийн шилдэг нь гэдэгт итгэ. Өөртөө үүнийг итгүүлж чадахгүй бол хамгийн шилдэг мэт дүр эсгэ. - Мухамед Али

Бусдын дэмгүйгээр болно гэж бодогч их алддаг, бас өөрийнх нь дэмгүйгээр бусад хүн хэцүүднэ хэмээн бодогч бүр их алддаг. - Ф.Ларошфуко

Ухаан муутай хүн олныг аялдан дагалддаг, харин ухаантай хүн өөрөө шийдвэрээ гаргадаг

Амжилт бол олиггүй, муу багш. Өөрийгөө алдаа гаргадаггүй гэсэн мунхаг бодол руу ухаантай хүмүүсийг уруу татдаг. - Билл Гейтс

Бүх хүнтэй эелдэг бай
Олон хүнтэй эвсэг бай
Харин цөөн зарим хүнтэй илэн далангүй бай - Бенжамин Франклин

Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг. - Вовенарг

Эрх чөлөө байгаа газар хөгжил дэвшил байдаг

Би удаан алхаж урагшилдаг, гэхдээ хэзээ ч буцаж алхдаггүй. - Авраам Линколн

Эмх цэгцтэй байж дадах нь зорилго, биелэлт хоёрыг холбох гүүр юм. Жим Рон

Мунхаг хүмүүс бусдын бусдын алдааг анзаараад, сайн сайхан чанаруудыг нь олж харж чаддаггүй Тэд биеийн шархалсан хэсэг дээр суух дуртай ялаатай төстэй. - Абул-Фаражи

Хэрэв бид өөрчлөгдөхгүй юм бол өсөхгүй. Өсөхгүй байвал жинхэнэ утгаар амьдарч чадахгүй. - Gail Sheehy

Хүн өөртөө итгэж эхэлмэгц хэрхэн амьдрахаа олж мэднэ. - Гёте

Жижиг зүйлсэд ч анхааралтай хандаж бай. Өчүүхэн цоорхой аварга том хөлөг онгоцыг живүүлдгийг сана. - Бенжамин Франклин

Хэрэв та там дундуур яваа бол бүү зогс, үргэлжлүүлэн алх. - Винстон Черчил

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. - Хонда Соичиро

Нүдээр хараагүй зүйлээ амаараа бүү бий болго

Амьдрал бол зогсоо зайгүй цуварсан хичээлүүдийн дараалал, харин тэр хичээлийг ойлгож амьдрах ёстой. - Ralph Waldo Emerson

Бие, цаг хугацааг таяг шиг биш, багаж шиг ашиглах ёстой. - Жон Кеннеди

Хэн их хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал өөрөө ирдэг.- Леонардо да Винчи

Өндөр итгэл найдвар бол бүхий л зүйлсийн түлхүүр юм. - Sam Walton

Сайн морьны хазах, жажлах, залгих гурав зэрэг.
Сайн хүний санах, сэдэх, хийх гурав зэрэг

Манлайлагч байх нь хэн нэгнээр заалгадаг зүйл биш, өөрөө суралцах ёстой зүйл юм. - Harold S. Green

Хэрэв алдаа гаргасан бол суралц, битгий зогс, тэгвэл чи өснө.- Роберт Киёосаки

Буцаах боломжгүй 4 зүйлс: Хэлсэн үг, харвасан сум, өнгөрсөн амьдрал, алдсан боломжууд

Амьдралын 10 хувь нь тохиолдол, үлдсэн 90 хувь нь тэдэнд хэрхэн хариу үйлдэл хийснээс шалтгаална.- Lou Holtz

Хэзээ ч битгий хөмсгөө зангид, чиний инээмсэглэлд хичнээн хүмүүс татагдаж дурладагийг чи мэдэхгүй байна -. SinVyeSt Tan

Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө. Л.Түдэв

Эх оронч мэт дүр эсгэх нь өөдгүй этгээдийн сүүлчийн хоргодох газар.- Самуэл Жонсон

Жаргалын хаалга зовлонгийн түлхүүрээр онгойдог...

Бэрхшээлтэй тулгарснаар бид дадлагаждаг. Дадлага туршлага мэргэн ухааныг төрүүлдэг

Замдаа таарсан нохой болгон руу чулуу шидэх юм бол та хүссэн газартаа хэзээч очихгүй.

Мөрөөдөл бол бидний сэтгэлийн луужин.

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. - Гёте

Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь. Э.М.Капиев

Дайсны дэргэд амрагаа битгий магт Амрагийнхаа дэргэд дайснаа бүү нуу Д.Равжаа

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаараа гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаараа алдаа гаргахаа больдог. Ф.Бэкон

Зан ааш сайтай байх нь насан туршын баялаг - Уилам Гезлитт

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ

Ая тухтай хангалуун тансаг байдалд дурлана гэдэг амьдралд тохиолдох, хүний хамгийн муу шинж. - И.Кант

Эн түрүүнд сайн ёс заншилд, дараа нь ухаан билигт суралц. Юу гэвэл эхнийхийг суралгүйгээр дараачийнхийг нь сурна гэдэг хэцүү

Хүн идсэнээрээ бус боловсруулснаараа амьд явдаг. Энэ байдал нь оюун ухаанд ч нэгэн адил хамаарагдана. Б.Франклин

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог. А. М. Горький

Хүмүүсээь хүнлэг байцгаая, энэ нь та нарын эн тэргүүний үүрэг юм шүү. Ж. Руссо

Хүнийг танихын тулд эхлээд хайрлах хэрэгтэй. Л. Фейербах

Хайр сэтгэл үхлээс хүчтэй. В. Шекспир

Хэн их хөдөлмөрлөж байна, түүнд аз жаргал ирнэ. Леонардо Да Винчив

Таны өнөөдрийн энэ бодит байдал бодлын тань үр дүн юм. Будда

Үнэн гэдэг амьдралаас ч үнэтэй. Ф. Шиллер.

Том зүйлд хүрэхийн тулд багаас нь эхлэх хэрэгтэй. В. И. Ленин.

Бүдүүлэг байдал бол оюун санааны ядуурал юм. М. Эбнер-Эшенбах.

Сонсохыг үл хүсэн, зөвхөн ярих бол биеэ тоосны шинж. Демокрит

Хувиа бодох үзэл бол зүрх сэтгэлийн хорт хавдрын эхний шинж тэмдэг. В. Сухомлинский

Анхны хайр хүнд багтаж ядсан их баяр баясгалан авчирдаг болохоор гадагш гаргаж ярихгүй л бол багтааж шингээдэггүй. А.Дюма

Оргилд хэт хүйтэн байдаг.

Өөрийгөө олон түмэнд үнэлүүлэх хоёр арга байдаг бололтой.Нэг нь сайн ажиллах,нөгөө нь сайхан ярих.

Ойлголцохын нээлттэй үүд бол СОНСОХ

Сэтгэлээр унах бол залхуугийн садан мөн. Ларошфуко

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө. Роналд Э. Осборн

Анхны хайр хүнд багтаж ядсан их баяр баясгаланг авчирдаг болохоор гадагш гаргаж ярихгүй л бол багтааж шингээдэггүй. А.Дюма

Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад.- А.Дюма

Сайхан сэтгэл гэдэг дүлий хүн сонсож, сохор хүн харж чаддаг "хэл" юм. Марк Твейн

Төлөвлөгөөгүй зорилго нь ердөө л хоосон мөрөөдөл болж хувирдаг. Брайн Трэйси

"Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг." Ги де Моппассан

"Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг." Фрэнсис Бэкон

"Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм." Жан де Лабрюйер

Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал таны амьдралын тулгуур, суурь юм.

Бурханаас хялбар амьдралыг бүү гуй. Харин хүчирхэг нэгэн болохын төлөө залбир. Жон Кеннеди

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх юм уу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. М. Гёте

Их мөнгийг хэрхэн олох талаар гаргууд суралцсан хүмүүс олон бий. Гэвч тэд сайхан амьдрах талаар суралцаагүй байдаг. Жим Рон

Ямар ч ажилд сайхан муухай гэж байдаггүй. Тухайн ажил сайн, зөв хийгдэж байвал тэр сайхан болно. Платон

Ажил бүтээхийн эрэмбэ нь Мэдлэг, чадвар, дадал гурав Аливаа шинжээс эрхэм нь Мэргэн, түргэн, даамай гурав Д.Данзанравжаа

Ухаан солиот хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай. Пифагор

Өөртөө хатуу, бусдад энэрэнгүй байвал өс хонзон үүсдэггүй. Күнз

Хүний амьдрал гэдэг ангалын ирмэг дээгүүр явахтай адил, тэнцвэрээ хадгалж алхах нь л хамгийн чухал. Ромын Пап II Ион Павел

Амжилтанд хүрэх хамгийн тодорхой зам бол олон дахин давтсан оролдлого юм. Томас Эдисон

Хэрэв сул талаа мэдэж байвал тэд бидэнд гай тарьдаггүй. Лихтенберг

Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг. Шопенхуар

Хэрэв чи биеэ зөв авч яваа бол бусад хүн чамайг ямар ч тушаалгүйгээр дагана, харин чи биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй. Күнз

Үг цөөн тусмаа төдий чинээ жинтэй байдаг. В.Шекспир

Уйтгар гунигийг давах хамгийн сайн арга нь ямар нэгэн зүйл сурч эхлэх явдал юм.

Баярлуулсан хүн дуугүй яв, баярласан хүн нь дурсаж яв. М.Сервантес

Олон хүнийг айлгадаг хүн олон хүнээс айж явах ёстой. Солон

Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс. Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий /Д.Равжаа/

Хүсэл мөрөөдөлгүйгээр бүтээгдсэн гайхамшиг энэ дэлхийд үгүй. Георг Вилгелм

Бусад хүмүүс таныг хийж чадахгүй хэмээж байсан зүйлийг хийх нь нэгэн том жаргал. Walter Gagehot

Албадлага хэрэлэхгүй байх нь тун хүчирхэг зэвсэг. Махатма Ганди

Хэн нэгэнд хэрэгтэй байна гэдэг хэрэг нь дууссан байхад ч хэрэг болох тэр л зүйлийг, тэр л мөчийг хэлнэ.

Хүч, чармайлтгүйгээр гарах ахиц дэвшил гэж үгүй. Фредрих Дуглас

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог. А. М. Горький

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.

"Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй." Менделеев

Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай
Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай
Түүхийг чинь гутааж байвал түүнийг чи мохоож бай
Түмнийг чинь зовоож байвал тэднийг чи тонилгож бай
Тэнгэр заяатайгаа бүү март .......

Амьдрал бол зогсоо зайгүй цуварсан хичээлүүдийн дараалал, харин тэр хичээлийг ойлгож амьдрах ёстой. - Ralph Waldo Emerson.

Хэн их хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал өөрөө ирдэг. Леонардо да Винчи

Өндөр итгэл найдвар бол бүхий л зүйлсийн түлхүүр юм. - Sam Walton

Агуу зүйлс нь санамсаргүй тохиолдол биш, тэдгээр нь бүгд асар их тэмүүлэл, сэтгэлээс гардаг. ~Vincent van Gogh

Зөвхөн эх оронч байх нь хангалттай бус, энэ үзэл нь үзэн ядалт, бусдад уй гашуу авчрахаас ангид байх ёстой. - Edith Cavell

Хүнийг үгийг хүлээн авч, захирагдаж сураагүй хүн сайн удирдагч болж чаддаггүй. ~ Аристотел

Та цаг хугацааг зогсоож чадахгүй ч цагийг үр бүтээлтэйгээр зохион байгуулж чадна.

"МӨНГӨ ярьж эхлэх үед ҮНЭН дуугаа хураадаг" - Орос ардын зүйр үг

Хангалттай нөөцгүйгээр төслийн ажиллагааг бүү эхэл.

Өнгөрсөн бол мэдлэгийн эх vvсвэр, ирээдvй бол итгэл найдварын эх vvсвэр.
Өнгөрснөө хайрладаг бол ирээдvйдээ итгэдэг гэсэн vг. Стивен Амброуз

Шинийг санаачлагч зан чанар нь тэргүүлэгч, дагалдагч хүмүүсийн хоорондын ялгаа юм. Стив Жобс

Тэвчээртэй хүн тэвний үзүүрт өндөг тогтооно. Ли Бо

Зан ааш сайтай байх нь насан туршын баялаг /Уилам Гезлитт/

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. ~Хонда Соичиро

Бусадтай харьцуулж өөрийгөө гоочилж байснаас, өнгөрсөн жилийн өөртэйгөө одоогийн өөрийгөө харьцуулахад ямар ч дэвшил гараагүй бол энэ үнэхээр ичгүүртэй зүйл. - Лапок

Жижиг зүйлсэд ч анхааралтай хандаж бай. Өчүүхэн цоорхой аварга том хөлөг онгоцыг живүүлдгийг сана. ~ Бенжамин Франклин

Маргаанд гурван тал бий. Манай тал, Танай тал, Зөв тал.......

Хүн өөртөө итгэж эхэлмэгц хэрхэн амьдрахаа олж мэднэ. ~ Гёте

Мэргэн ухааны мод нулимсаар услагдсан байдаг. Швейцарь зүйр үг

Алддаггүй хүн мэргэн ухаантан биш. Тийм хүн байдаггүй. Онц бус алдаа хийгээд амархан түргэн засаж чаддаг л хүн мэргэн ухаантан мөн. Ленин

Мунхаг хүмүүс бусдын бусдын алдааг анзаараад, сайн сайхан чанаруудыг нь олж харж чаддаггүй Тэд биеийн шархалсан хэсэг дээр суух дуртай ялаатай төстэй. Абул-Фаражи

Эмх цэгцтэй байж дадах нь зорилго, биелэлт хоёрыг холбох гүүр юм. Жим Рон

Атаа хорсол гэдэг нь бусдаас илүү өөрийгөө гэмтээх "урлаг" юм. Александр Дюма

Өнгөрсөн цаг гэдэг эмэгтэй хvний гоо сайхантай тэнцvv.

Мэргэч төлөгчдөд хичнээн их төлнө, төчнөөн өөдрөг ирээдvйг амлана.

Бvдvvлэг зан бол хvнд ачаа. Гэхдээ vvрч яваа хvн нь хэзээ ч тvvнээ анзаардаггvй

Туршлагатай хvн л зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө бvр нь тvvний хувьд шинэ туршлага болдог

Нойрыг vзэн яднам. Хичнээн их унтав, ахиад хичнээн ч унтах билээ!

Сайн сайхан зvйл ч хэр хэмжээтэй байх ёстой.

Эгэл амьдрахыг хvсэж байгаа бол энэ дэлхий тохирохгvй. Тэгэхээр өөр гарaг руу ниссэн нь дээр.

Yнэгvй юм гэдэг vнэ хvндгvй байдаг.

Өдөр бvхэн шинэ юм эхэлдэг хvн тал хомоол уугиж дуусахыг эс vзнэ.

Өөрийгөө магтана гэгч толинд туссан дvрсээ vнсэхтэй ялгаа юун.

Ном унших гэж бусдын багажаар өөрийнхөө оюун ухааны худгийг ухахыг хэлнэ.

Yлгэр мэдэхгvй өснө гэдэг өнчин өсөхтэй ижил.

Сэтгэлд тань амгалан тайван бус байдал байхгvй бол гадна талд тань ямарч догшин ширvvн байдал байхгvй.

Өөрөө өөртөө илэн далангvй бай. Хянуур бай. Тэгэхгvй бол та өдрөөс өдөрт хууртагдана. Энэ нь яг л өвчтэй гэдгээ мэдэхгvй vvндээ итгэхийг зөвшөөрдөггvй өвчтөнтэй адилхан.

Хэл бол хvний сэтгэхvй юм. Хэл сурна гэдэг тухайн хэлээр өөрийнхөө онцлог тvвшинд сэтгэж сурахыг хэлж байгаа юм.

Өчигдөрийг мартаж болохгvй тэр чинь маргаашийн багш

Өнөөдөр шиг хол юмгvй яагаад гэвэл тэр эргэж ирэхгvй одно.
Маргааш шиг ойрхон юм байхгvй яагаад гэвэл тэр ирж явна.

Yнэнч дурлал аливаа ачааг vvрч явахад тусладаг.

Хэрэлдсэний хойно ухаардаг хvнийг сэцэн гэнэ.

Та өөрийхөө дотоод сэтгэлд амар амгалан оршин тогтноож байж бусдад амар амгаланг бэлэглэж чадна. ~ Thomas A. Kempis

Би удаан алхаж урагшилдаг, гэхдээ хэзээ ч буцаж алхдаггүй. ~ Авраам Линколн

Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг. ~Вовенарг

Жаргалтай байхад хамгийн их саад болдог тээг бол хэтэрхий их аз жаргалыг хүсэн хүлээх явдал юм. Бернер Фонтенел

Эрх мэдэлтэнд бодлогоггүйгээр хүндэтгэл үзүүлэх нь үнэний хамгийн том дайсан болдог талтай. Альберт Эйнштэйн

Аливаа хүн гагцхүү өөрийн дутагдлаас болж аз жаргалгүй байх нь бий. Франсуа Мориак

Тэсвэргүй сул доройчууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг. Франц зүйр үг

Биднийг чин сэтгэлтэй байх үед бидний аминч үзэл багасч мунхаглалын хана нуран унадаг.Тэгмэгц бид нэн олон өөр өөр зэрэг дэвийг харж чаддаг.

Нэг сайхан үг өвлийн гурван сарын турш дулаацуулж чаддаг. Япон зүйр үг

Өрөөл бусдыг ялан дийлэх хүч бус Өрөөл бусадтай нэгдэж чадах хүч л Туйлын дээд хүч байдаг ~Шри Чинмой

Бүгдийг тэсвэрлэдэг, Хайр хэзээ ч дуусдаггүй...

Та л оролцоогүй бол сөргөлдөөн бий болохгүй. ~ Wayne Dyer

Аз жаргал хэмээгч нь ямар нэгэн оршин суух газар биш, харин чиний явах зүг чиг. Сидней Ж. Харрис

Хэн ч өөрийн эцэг эх, үр хүүхэд, ах дүүсийг сонгодоггүй. Гагцхүү бид хайртай хүнээ л сонгодог

Би ирээдүй рүү тэмүүлдэг эрч хүчтэй залуу, өнгөрсөн түүх нь цэвэр цэмцгэр бүсгүйд дуртай. ~ Оскар

Эрх чөлөө бол бидний амьдралын гайхамшиг. Түүнгүйгээр ажил бол тамлал, амьдрал бол аажим үхэл билээ.

Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. ~ Мэгэли дэ Сэрвантэс

Өчүүхэн үйл хэрэг ямар том байж болохыг бидний цөөнх нь ойлгодог.

Эрдэм мэдлэгийг номноос олж авдаг ч амьдралаас бид түүнээс дутахааргүйг олж чаддаг. Ийм мэдлэг илүү цогц байдлаараа давуу байдаг. - Чэстэрфилд

Аливаа хүн хөгшин залуу эсэх нь өөрийгөө хэр мэдэрч байгаагаас хамаарна. - Томас Манн

Эерэг бодол нь таагүй бодлоос илүү, бүхнийг хийх боломж, хүчийг танд өгдөг. - Zig Ziglar

Үргэлж амьдрах юм шиг ажилла
Өнөөдөр үхэх юм шиг амьдар

Энэ өдрийн 2цаг маргааш өдрийн 1 цагтай тэнцэнэ

Муу илтгэгч байснаас сайн сонсогч байсан нь дээр

Долоо дордож найм сэхнэ (Монгол болон Солонгос зүйр үг)

Хүн үхсэиий дараа зөвхөн түүний нэр нь л энэ хорвоод үлддэг

А цэгээс Б цэгт хүрэхийн тулд цаана байгаа В цэгийг олж харах нь чухал

Зарим тохиолдолд дуугүй байх нь зөв байдаг. Их ярьсанаараа зөвдөхгүй шүү дээ.

Би юу ч мэдэхгүй л мэднэ. Платон

Хэлсэн бол биелүүл
Эхлэсэн бол дуусга

Найзууд гэдэг бол бидний сонгож авдаг гэр бүл юм

Та инээмсэглэ. Дотор нь харанхуйлсан хэн нэгэнд таны инээмсэглэл нарны гэрэл болж хүрэх ч юм билүү...

Hэгэнт өөрийгөө олж авсaн xүн хорвоo дээp aхиж юуг ч гээдэггүй. Hэгэнт доторx xүнээ тaньж aвсан бoл өpөөл буcдыг oйлгодог. - Стефан Цвейг

Нэн түрүүнд ухаантай байхыг чармай, Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз... Пифагор

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна. - М.М.Пришвин

Амжилт нь эцсийн зогсоол биш, алдаа нь хөнөөлтэй зүйл биш. Энэ хоёр зүйлтэй дэс дараалан тулгарах зоригтой байх хэрэгтэй. - Winston Churchill

Залуу явахад бидний алдаа ашигтай. Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй. - Гёте

Өөрийн итгэл найдварын эхний алхмыг яг одоо хий. Чи заавал бүх шатыг дуусгах албагүй. Зүгээр л эхний алхмыг хий. - Мартин Лютер Кинг

Холын аянаа умартаад буусан газартаа үлдэж болохгүй шиг зугаа цэнгэлээ тааруулж байх ёстой. – Дэмократ

Амьдрал гэдэг өөрийгөө хайж олох биш, өөрийгөө бүтээхийн нэр юм. - George Bernard Shaw

Биднийг ямар ажил эхлүүлсэнээp биш ямар ажлыг гүйцэтгэж дуусгасанаар хүмүүс биднийг дүгнэж, үнэлнэ.

Та сэрүүлэгтэй цагныхаа доороос амжилтын түлхүүрийг олно. - Benjamin Franklin

Алдаа нь бид дахин илүү ухаалгаар эхлэх боломжийг олгож байгаа хэрэг юм. - Henry Ford

Бүтэлгүйтэхийн тухай хэзээ ч бүү бод. Та түүнд тохирох хүн биш....

Хэний төлөө саналаа өгсөн нь чухал биш ... түүнийг нь яаж тоолох нь чухал - Иосиф Сталин

Хүн бүр л дэлхий ертөнцийн өөрчлөлтийг ярих мөртлөө нэг нь ч өөрийхөө өөрчлөлтийн талаар бодохгүй юм. - Leo Tolstoy

Та ажил үйлсээ нураахыг хүсэхгүй байгаа бол, дутагдал гачигдлын тухай хэзээ ч бүү бод, хэзээ ч бүү ярь.

Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг

Та бүхий л сэтгэл зүрхээ ажилдаа зориулж байж амжилтанд хүрнэ. ~ Elbert Hubbard

"Шилдэг" хүний үг нь төлөв даруу, харин үйл хөдлөлөөрөө бусдаас давуу болохоор харуулж чаддаг. - Confucius

Хамгийн сайн хамгийн хямд гэдэг бол хамгийн зөв сонголт биш.

Амжилт гаргагч байхын төлөө биш үнэ цэнэтэй хүн байхын төлөө хичээ. - Albert Einstein

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд

Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.

Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл

Хүн хүнийхээ төлөө хүчин зүтгэдэггүй. Хүн мөнгөний төлөө л хүчин зүтгэдэг. /Энэтхэг сургааль/

Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс . /Цицерон/

Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг /Монтень

Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг /Вольтер/

Бага юмтай хvн ядуу биш, харин их юм хvсдэг хvн ядуу -- Англи сургааль

Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. Соломон

Хурц vгнээс ул мөр vлддэгсэн бол бид цөмөөрөө нил шарх сорив явахсан.

Yнэнийг vзэн ядагчид тvvнийг хэлэх зоригтой хvмvvсийг ч бас vзэн яддаг. Франсуа Фенелон

Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
Амьдрал бол оньсого, түүнийг таа.
Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ.

Амьдрал гэдэг баллуур ашиглахгүйгээр зурах "урлаг". - John W. Gardner

Алдааг минь зөв зааж байгаа хүн миний багш.
Амжилтыг минь зөв тэмдэглэж байгаа нь миний найз.
Надад худлаа хэлж байгаа нь миний дайсан.

Оролдлого, тэвчээр, хөлс 3 нь амжилт дагуулдаг ялагдашгүй нэгдэл юм. - Napoleon Hill

Агуу аварга байхын тулд өөрийгөө хамгийн шилдэг нь гэдэгт итгэ. Өөртөө үүнийг итгүүлж чадахгүй бол хамгийн шилдэг мэт дүр эсгэ. - Мухамед Али

Хад чулуунаас хатуу эр хүн ч өндөгнөөс эмзэг, хэврэгхэн байдаг. - Югослав зүйр үг

Та хөлөг онгоцныхоо далбааг нэг тохой өргөхөд арван тохой салхины хүчийг ашиглаж чадна. - Хятад зүйр үг

Бусдын дэмгүйгээр болно гэж бодогч их алддаг, бас өөрийнх нь дэмгүйгээр бусад хүн хэцүүднэ хэмээн бодогч бүр их алддаг. - Ф.Ларошфуко

Ухаан муутай хүн олныг аялдан дагалддаг, харин ухаантай хүн өөрөө шийдвэрээ гаргадаг. - Хятад зүйр

Амжилт бол олиггүй, муу багш. Өөрийгөө алдаа гаргадаггүй гэсэн мунхаг бодол руу ухаантай хүмүүсийг уруу татдаг. Билл Гейтс

Мөсөн сууцандаа дулаан амьдрахын тулд дэнлүүндээ тос хийж, сэтгэлдээ галтай байх хэрэгтэй. Эскимос зүйр үг

Муу зуршилтай болохоос сэргийлэх нь тэднийг "няц дарах"-аас илүү хялбар. Бенжамин Франклин

Алгуурлах нь заримдаа үхэлтэй адил. - М.В.Ломоносов .

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. /Марк Аврелий

Хүн бүхний найз бол хэний ч найз биш - Аристотель

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй. М.Монтень

Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд ч бэлэн. Вольтер

Амьдрал гэдэг бидний туулж өнгөрөөсөн өдрүүд биш ой тойнд үлдэж хоцорсон тэр өдрүүд юм. - Петр Павленко

Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан. - Аристотель

Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. - Людвиг Виттенштейн

"Хөгжлийн түлхүүр юу вэ?" - "Маш сайн амарч, илүү их хөдөлмөрлөх" Д.Урианхай

Урд минь битгий яваач, би чамайг дагахгүй байж мэднэ. Хойно минь битгий яваач, би чамайг дагуулахгүй байж мэднэ. Дэргэд минь яв хамтдаа бүгдийг бүтээе..

Маргааш өглөө
Мандахгүй нар биш
Муутай сайнтай явахад
Мундахгүй өдөр биш
Дээр нь амьдарч байгаа хойно
Бололгүй яахав гэсээр явтал
Дэлхий миний хажуугаар
Яараад өнгөрвөл яана.

Хүсэлдээ боол болж суухын оронд биелүүлэхийн тулд тэмц,, зүтгэ, эрмэлз...

Баяр цэнгэлээс зугт. Тэгвэл тэр нь өөрөө чам руу ирнэ

Амьдралын шуурганд тэсч глдэхмйн тулд мөнхөд орших хаданд зангуугаа бэхэл

Хэрвээ чи хөвчийн хөх чоно юм бол хүйтэн жавар сөрж хүч сэлбэх ёстой...

Алтан зоосоор аадар орсон ч хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүйг таньсан хүн л мэргэн болой. - Будда

Хүн хичнээн агуу билээ. Гэхдээ жинхэнэ хүн шүү дээ. - Menandr

Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш, харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. - Блез Паскал

Санаа муут дотроосоо
Сав муут ёроолоосоо

Толь шиг царайлгаас
Тунгалаг сэтгэл дээр

Тэмээ хүрэхгүй өвсийг
Ямаа идэх гэж дурлах

Ургамлын сүр цэцэгтээ
Улсын сүр цэрэгтээ

Урт мөрөн нугалаа олонтой
Уран хүн арга олонтой

Үйлгүй хүүхэн дууламхай
Сүүгүй үнээ мөөрөмхий

Үнэг үсэндээ үхнэ
Хүн үгэндээ үхнэ

Үнэн явбал үс цайна
Худал явбал яс цайна

Хаврын тэнгэр хартай
Хайш хэрэг хортой

Хайнгуут үйлчний
Ханзлах нь олон
Хайнга хүний асуух нь олон

Хамуутай мал ижлээ бардаг
Хар санаа ханиа бардаг

Цэцэнд хоёр чих цөөдөх
Тэнэгт ганц хэл олдох

Шилсэн юм шилд гарах
Голсон юм голд орох

Шинжлэлгүй бүү сэтгэ
Сэрэмжгүй бүү зүтгэ

Инээсэн бүхнийг нөхөрт бүү тооц
Элгэн садан хэмээн итгэлтэй үгээ бүү өгүүл
Хөгжүүлэв хэмээн хөөрөх сэтгэлийг бүү оруул
Хөнөөлтэй хэмээн дайсанд бүү өшөөл

Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз

Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог

Айвал бүү хий
Хийвэл бүү ай

Арчилбал эдэнд тустай
Арвилбал эзэнд тустай

Барж идэхээр
Мэрж ид

Биеэ мэдвэл хүн
Бэлчээрээ мэдвэл мал

Гахайн хоншоор газар эвдэнэ
Хүний хоншоор хэрэг эвдэнэ

Гэрт суусан цэцнээс
Хэсэж явсан тэнэг дээр

Далай ч гэсэн давсаар дутдаг
Дагина ч гэсэн эрээр дутдаг

Зуун хүний зүс үзэхээр
Нэг хүний нэр тогтоо

Зээлийн үгээр цэцэн болдоггүй
Жасын малаар баян болдоггүй

Наймаалж олсон мөнгө
Найман хөлтэй

Ойрдоо мөргөлдөнө
Холдоо мөөрөлдөнө

Олон санаат оргож чадахгүй

Өнгө хөөсөн хүн саламтгай
Өвс хөөсөн мал эцэмтгий

Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үг бүү хэл (Оюунтүлхүүр сургаалаас)

Цувж явсан барсаас
Цуглаж суусан шаазгай дээр

Тугалган жад шантрах нь хурдан
Туйлбаргүй хүн урваж буцах нь олон (Данзанравжаа)

Олны дотор үгээ шинж
Ганцаар явахад сэтгэлээ шинж (Данзанравжаа)

Харь газарт битгий нэрэлх
Халуун зуураа битгий эрэлх

Нялх ногоонд хур хэрэгтэй
Нялх хүүхдэд сургаал хэрэгтэй

Зарим хэрэгт өвс мэт доош дарагдаж байвал зохино
Зарим хэрэгт гал мэт дээш бадран байвал зохино
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн зүтгэж байвал зохино
Зарим хэрэгт уул мэт бат сууж байвал зохино

Амьдрал гэдэг ганцхан төрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш. - И.А Гончаров

Тоогоогүй орхисон хэн нэгнийг , тоож хартал нь амьдрах хэрэгтэй............

"Ээж". Энэ бол жаахан хүүхдийн аманд буй бурханы алдар юм. - Теккерей

Хорвоо дэлхий дээр төгс төгөлдөр зүйл байдаггүй гэсэн шалтгаанаар дутагдлуудаа бүү хайцаал. - Ренар

Ном гэдэг бол мөнгө нэхэхгүй, авилга авахгүй, хүнийг сайн муу гэж ялгахгүй, багшаас илүү хүч чадалтай - Л. Түдэв

Их юм амжуулах арга бол цөөн юм хийх явдал юм......

Ажил ихтэй хүн дээр хийх юмгүй зочид ирэх нь ховор. Буцалж байгаа саван дээр ялаа цугладаггүй шүү дээ. - Франклин

Хүүхнүүд өөрт нь үнэхээр хайртай хүнийг хайрлаж чаддаггүй нь хувь заяаны мөнхийн шоглоом юм биш байгаа? - Шекспир

Эксперт гэж тодорхой салбарт хийж болох бүх алдаагаа хийгээд дууссан хүнийг хэлдэг. - Niels Bohr

Та өрөөнөөс гарж явах гэж байгаа бол явлаа гэдгээ мэдэгдэн хаалгаа зөөлөн хаана уу. Юу ч хэлэлгүйгээр хаалгаа савж гарах нь эргээд та өрөөнд орж ирэхэд хүндрэлтэй байх болно. - Күнз
Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас алдааг битгий хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас
Аз жаргалыг чи олно

Нэр төрөө худалдаад баяжихгүй. - Бовенарг

Мөнгөнд дурлах тэр үед хүний “аз жаргал”-г олж харах хайрын нүд нь сохордог. - Б.Энхмандах

Хэрэв хууль ЯРЬДАГ байсан бол хамгийн түрүүнд хуульчдийн талаар гомдол мэдүүлэх байсан. - Галифакс

Хэн нэгэн чиний улыг долоож байвал, хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи. - Поль Валери

Ядууралтай тэмцэх гэж оролдсоноос ядуурах дуртай сэтгэлгээтэй нь тэмц. - Ш.Түмэнөлзий

Та надад нэг хором өг. тэгвэл би танд сая доллар өгье. - Форд

Салхи уудам зайд чөлөөтэй зорчиж байж цэвэршдэг. - Бо Цзюй И

Хэрэв дайсан чинь магтаж байвал, хөөрхий чи тэнэг алхам хийжээ. - Август Бебель

Зоригтныг аз хиймор дагаж явдаг - Август Бебель

Гуталчин хүн гутлаасаа дээгүүр хэргийг бүү шүүг. - Апеллес

Шударга үнэн нь мэргэн ухааны судрын эхний бүлэг юм. - Thomas Jefferson

Эх орон минь миний төлөө юу хийх вэ гэж бодохын оронд би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж бод. - Жон Кеннеди

Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал. - Күнз

Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм. - Бенжамин Франклин

Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй. - Овид

Залуу эмч, хөгшин үсчинээс болгоомжил. - Бенжамин Франклин

Олон номтой байна гэдэг чухал биш, харин сайн номтой байх нь чухал. - Сенека

Шашин үүссэн цагаасаа хойш хүний оюун ухааныг хязгаарлаж саад болсоор ирсэн. - Shopenhauer

Үнэнийг эрхэмлэдэг хүн бурханыг үзэн яддаг. - Shopenhauer

Хүний гарт байгаа юмнаас толгойд байгаа юм илүү чухал. - Shopenhauer

Алтыг галаар, эмэгтэй хүнийг алтаар, эр хүнийг хүүхнээр сорьдог. - Seneka

Хэн нэгний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээр зүйл. - K.Tilie

Зэр зэвсэг хангинаж байхад хууль дүрэм амаа хамхидаг. - Цицерон

Чамайг хэрхэн угтан авах нь бус үдэн явуулах нь чухал.

Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг хүсч байна, түүнийг л хий. - Mahatma Gandi

Цаг хугацааны үнэ цэнийг мэд, мэдэр. Битгий дэмий өнгөрөө, битгий зогс, өнөөдөр хийнэ гэсэн ажлаа маргааш гэж битгий тавь. - Earl of Chesterfield

Хийж байгаа ажил чинь үнэхээр чухал, хэрэгтэй эсэхийг өдөрт дор хаяж гурван удаа өөрөөсөө асууж бай. Асуултынхаа хариултаараа та өөрийнхөө амьдралаа цогцлоон бүтээнэ. - Lee Jampolsky

Битгий бусдын гаргасан зам харгуйгаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж бай. - Ralph Waldo Emerson

Ямар ч алдаа гаргаагүй хүн юу ч хийгээгүй байдаг. - Theodore Roosevelt

Бид чадна. Яагаад гэвэл бид “чадна” гэж бодож байгаа учраас. - Virgil

Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм. - Brian Tracy

Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр - Томас Фюллер

Хүнд чухал биш гэсэн өдөр байж болохгүй. - Alexander Woollcott

Аливааг эхлүүлэх нь түүнийг төгсгөхөөс хамаагүй амархан.

Хүнд чи тус болсон бол дуугүй яв. Хүн чамд тус болсон бол ярьж яв - Б.Лигдэн

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...

Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...

Я.Корчак

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү үр

Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

В.Фраклин

Уншвал ухаан баяжина
Уурлавал стресс баяжина
Хайрлавал сэтгэл баяжина
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина
Зовлонг давахад тэвчээр баяжина
Зориглоод хийхэд амжилт баяжинаа..

цаг алдана гэдэг аажмаар амиа хорлож байна гэсэн үг

Бэрхшээл дунд ч боломж байдаг ...

Эргэлзэнэ гэдэг хүч чадлаа алдана гэсэн үг ...

Хүн юу хийж байгаагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулдаг ...

Хүнийг хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ ...

Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур ...

Ямар ч ажлын хамгийн хэцүү нь эхлэл ...

Туйлбартай байх нь амжилтын үндэс...

Итгэл найдвар гэдэг хамгийн сайн эмч....

Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй ....

Архи гэдэг ууж байгаа хүнээсээ өшөө авагч ....

Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй ....

Удаан бодсоноор сайн шийдэлд хүрдэггүй....

Хэн чимээгүй байж чадахгүй байна тэр удирдаж чадахгүй....

Бамбар тод асах тусам хурдан унтардаг....

Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ...

Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ....

Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар...

Өдрийг оройд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай....

Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй ....

Хагацал бага хайрыг унтрааж их хайрыг өдөөдөг. Яг л салхи лааг мөхөөж түүдгийг ноцоодог шиг. - Наполеон Бонапарт

Унасан морь гижигээ хүрвэл
Эс үргэвч өшиглөх
Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл
Эс ноцолдовч хэрэлдэх....

Баяссан бүгд тусыг эрнэ
Гомдсон бүгд хорыг эрнэ

Уургач морио удаан битгий уна
Учирсан нөхөртөө уйдах үгс бүү хэл

Мэдэвч нуудаг,
Чадавч тусалдаггүй,
Асуувч хэлдэггүй,
Ававч ханадаггүй,
Аргадавч баясдаггүй,
Тийм хүмүүст бузгай эрдэм хичнээн байвч
Усгүй газрын ногоо мэт хүртэмжгүй тул бушуу холд.

Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ
Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана

Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг
Нойтон чийгтэй газраас ногоо жимс ургадаг

Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь
Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв

Энэ бие зээлийн байшин мэт
Энэ нас зүүдний үзэгдэл мэт

Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн. - В. Шекспир

Боловсрол гэдэг нь хувь заяаныхаа хувилбарыг давж туулах чадвар мөн. - Ж.Хиббен

Өнгөрсөн үетэйгээ зөвлөлдөж, өнөөдрөөрөө амьдарч, ирээдүйнхээ төлөө ажилла. - Гоголь

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. - У.Черчилл

Уйтгар гунигийг давах хамгийн сайн арга нь ямар нэгэн зүйл сурч эхлэх явдал юм. - Виндаяр

Ялагдал бол чухал биш. Ялагдчихаад сэргэж босох нь чухал. - В.Ломбарди

Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү. - Ж.Паттон

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. - Хонда Соичироо

Сэтгэл санаагаа өөрчилбөл үйл хөдлөл өөрчлөгдөнө
Үйл хөдлөл өөрчлөгдвөл дадал зуршил өөрчлөгдөнө
Дадал зуршил өөрчлөгдвөл зан ааш өөрчлөгдөнө
Зан ааш өөрчлөгдвөл хувь тавилан өөрчлөгдөнө. - Хасүнүма Бүнзоо

Өтлөхгүй юм шиг яваад Өнгөрсөн хойно нь харамсах. - монгол ардын зүйр үг

Номноос салдаггүй хүний мэдлэг их
Нойрноос салдаггүй хүний зүүд их. - монгол ардын зүйр үг

Агуу хүнийг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар нь тодорхойлно. - Т.Карлэйн

Хууль нь мэднийг бусдаас хамгаалаад зогсохгүй өөрсдөөс маань ч хамгаалдаг.

Хэл хэдий хурц боловч завжаа цоолж чадахгүй
Нүд хэдий гэгээн боловч духаа олж үзэхгүй. - монгол ардын зүйр үг

Альваа бэрхшээл нь түүнийг давах боломжийг бий болгож байдаг. - Далай лам
Өөртөө итгэ.Та бодож байгаагаасаа ч илүү ихийг мэдэж байгаа.

Бодлоо хурцалбал зуршлаа захирна.
Зуршлаа хурцалбал хувь тавилангаа захирна,.

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй.
Хийж чаддагүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө.

Дуугүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт болдог

Дуугүй байна гэгч ухааны илрэл биш боловч тэнэг бус гэдгийг харуулна

Уур уцаарыг хайр сэтгэлийн адил үг хэлгүйгээр ойлгож болно. / Пер Фабиан Лагерквис /

Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.

Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.

Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй.

Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол, бүр багыг хийх байсан.

Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр.

Хүн хаана байх хувьтай байна, тийшээ л очдог. Гагцхүү тэр яагаад тэнд хэрэгтэй болсноо хэзээ ч мэддэггүй.

Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй.

Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.

Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.
Күнз

Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай

Хүн мэддэг бүхнээ ярих албагүй
Харин ярисан бүхнээ мэддэг байх хэрэгтэй.

Үнэнийг хайгч хүн ямагт харанхуйн гүнд тэнүүчилж явдаг.
Жуанз

Айвал бүү хий
Хийвэл бүү ай!

Хүн юу бодно, яг түүн шигээ хүн байдаг.

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр. Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

Хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий. Хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог.

Алт ховор учир үнэтэй байдагын адил
Амьдрал үнэтэй учир богино байдаг

Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдрал үгүй.

Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг нь Эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог.

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.

Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.

Даамал сайтай газрын газрын ажил сайн
Данс сайтай газрын сан сайн

Хүнд ядуу байх гутамшиг биш, мэдэхгүй, чадахгүй байх л гутамшиг

Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй.

Бэрхшээл зовлон тохиолдоход өөрөөс чинь илүү хүнд нөхцөлд байгаа хүний тухай бод

Хуучин юм хэзээ ч хуучирдаггүй, шинэ юм л хуучирч мэднэ

Хүний амьдрал гэдэг далай тэнгистэй адил юм. Энэхүү далайд сэлэхгүй бол живэх аюул бий

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.

Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд!

Урьдаас мэд
Угтаж бэлд
Тэсч үлд

Хамгийн сайхан нь юу гээч. " Хүссэндээ хүрэх. "

Олон үгийг тэвчиж ончтой зөв ярьж бай.

Алдар хүнд гэдэг их ашиг муутай бараа даа. Их үнэтэй хэрнээ хадгалах ая даадаггүй.

Эзэн хичээвэл заяа хичээнэ. хэлж явахад хамгийн үнэн үг шүү

Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд
Хяссан бүхнээ давж сур !

Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг.

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь. :)

Найрлаж суугаа нөхөдрүүгээ биш, зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнээ орхин яарах хэрэгтэй.

Хүмүүжил бол нэг бодлын шинээр төрөх үйл явц.

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд.
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл.
Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
Амьдрал бол оньсого, түүнийг таа.
Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ

Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд

Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нил шарх сорви явах сан.
Шекспир

Бодлоггүй амлалт олширвол итгэл төдий чинээ алдарна

Үнэн үг уран гоё байдаггүй.
Лаоз

Амласан л бол түүндээ хүрдэг байх хэрэгтэй.

Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь
Солон

Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.
Солон

Ирэх цагийн төлөө бүхнийг тэсч хүчирхэг хэвээрээ үлд.

Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч.

Их санаа хад мөргөнө
Их идүүр хоол мөргөнө
Их зант босгондоо мөргөнө

Зориглож хийхгүй бол хэзээч хүссэндээ хүрэхгүй.

Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлд эзэн болох гэсэн 3 зарчмыг мөрд

Жолоогүй морь, зорилгогүй хүн

Тэнэг үгүй бол мэргэн үгүй

Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал

Хүнд учирч болох хамгийн том гарз бол цагийн гарз.

Мөнгөөрөө хөрөнгө оруулахаасаа өмнө цагаараа хөрөнгө оруул .

Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал, чамайг алтаар мялаана
Эс тоож, сохор зоос шиг хандвал
Эргээд, амьдрал чамайг бас
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ.

Удаан бодсон хүн тэр бүр зөв шийдвэр гаргадаггүй

Хэн нэгэн уруудан уруудсаар байна
Хэн нэгэн нь өгсөн өгссөөр явна
Аль аль нь ажил үйлсээрээ - Хитопадешит

Бяр чадалтай байх сайхан Ухаантай байх бүүр ч сайхан
(M.Горький)

Сод авьяас бол "1% yр чавдар. 99% нь хүч хөдөлмөр." (А.П.Чехов)

Эр зориг хувь заяаны цохиолтыг юу ч биш болгодог (Эдисон)

Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал {Стефан Цвеиг}

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. Платон

Ухаангүй зориг бол хулчгар зангийн нэн өвөрмөц хэлбэр (Франклин)

Бусдын нууцыг алдана гэдэг урвалт
Өөрийнхөө нууцыг задлана гэдэг мунхаглал
(Сенека)

Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг (Ф.Достоевский)

Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдаг бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг байна.

Хүн болгон уурлаж болох бөгөөд энэ нь амархан юм. Гэхдээ зөв хүндээ, зөв хэмжээгээр, зөв цагтаа, зөв шалтгаанаар, зөв уурлах гэдэг хялбар байдаггүй.

Бусдаас хэр дээгүүр байх чинь огтхон ч хамаагүй. Хамгийн чухал нь та өчигдөр байснаасаа хэр дээшилсан бэ? гэдэг чинь!”

Залуу нас хэрхэн дуусдагийг хэн ч анзаардаггүй, харин нэгэнт дууссаныг ямар ч хүн мэддэг.

Дайснаа уучлах нь их хүний шинж, харин тэднийг мартах нь хамгийн тэнэг хэрэг.

Ирэг тарган бол хот баян
Иргэн баян бол улс баян

Дөч хүрсэнийг сургаж болдоггүй
Дөрвөн нохойг тууж болдоггүй

Дуулсанаа хэлдэггүй эрдэмтнээс
Дуугарч явдаг тэнэг дээр

Дэлгэрэх хаврын ирэх нь эрт
Дэгжих айлын босох нь эрт

Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаасаа л чи өөр хүн болж эхэлнэ (Гетё)

Бусдыг хүнтэтгэх хүндэтгэлээ хялбархнаар алддаг зантай хүн юуны түрүүнд өөрийгөө хүндэтгэхгүй байгаа хэрэг юм. (Д.Пирсарев)

Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ Олны дунд магт (И.Гетё)

Эд хөрөнгө найз нөхөр биш Харин найз нөхөр эд хөрөнгө (Солон)

Хэлсэн бүхэн худал Хийсэн бүхэн үнэн (В.Иннжанц)

Зорилгоос буцах зам мянга, харин тvvн рvv хөтлөх зам ганцхан байдаг -- Монтень

Амьдрал гэдэг тоос хөдөлгөн явах, амьд явахын нэр биш. Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэж, зүтгэхийн нэр юм (Л.Түдэв)

Хүмүүсээс өө сэв, сул талыг бус үргэлж ариун сайханыг эрж бай (Лодойдамба)

Бэрхшээл бүрийн цаана бидний зорилго бий

Гэрийн чимэг гэргий, эрийн чимэг морь

Ерөөлтэй хүн ерөөлд
Заяатай хүн замд

магтаалаар дүүрэн амьдралд хүүхэд бусдийг үнэлж сурдаг.
урмаар дүүрэн амьдралд хүүхэд өөрөөрөө бахархаж сурдаг.

чамайг чин сэтгэлээсээ инээмсэглүүлж чаддаг зүйлд сэтгэл болоод цаг зав гаргаарай,

хэрвээ та ханидаа хайртай бол,мөн санаа тавидаг бол амьдралын богинохон дурэмд бүү баригд,хурдан уучил тэгээд удаан үнс, үнэнээсээ хайрла.

Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог

Тэвчихийн аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ

Дуулсан нь чихэнд үзсэн нь нүдэнд

Ертөнц өнгөөр бурхан чимгээр

Залуу хүн завгүй
Зандан мод яргүй

Бурхан чамд амь өгдөг. Хүн чамд амьдрал өгдөг

Өөрийг минь даган хувирч, толгой дохих бүрийг минь давтдаг нөхөр хэрэггүй.Үүнийг сүүдэр минь илүү сайн хийнэ

Хамгийн том алдаа бол алдаа гаргахаас айх юм

Тул загасанд үерт голын ширүүн урсгалыг сөрж байхад аз жаргалтай байдаг. Харин түүнийг цулбуурт, алган мэтийн загасууд онгирч байна гэж боддог...

Буруу ойлгосноос огт мэдэхгүй байсан нь дээр

Шударга байна гэдэг манай эрин үеийн цорын ганц дээд зиндаа

Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй харин аз жаргалтай өдрүүд л гэж байдаг

Хэлэх үгээ сонго
Хэнд хэлхээ шийд
Хэзээ хэлхээ товло
Хэрхэн хэлхээ тунгаа
Тэгэж байж амнаасаа унагаа

Эд хөрөнгө найз нөхөр биш Найз нөхөр эд хөрөнгө

Амьдрал бол уул юм Бид удаан авирч түргэн урууддаг

Хүн энэ хорвоод баяжихын тулд биш Жаргахын тулд амьдардаг

Алдааг минь зөв зааж байгаа хүн миний багш. Амжилтыг минь зөв тэмдэглэж байгаа хүн миний анд нөхөр. Надад худлаа ярьж буй хүн миний дайсан.

Уур хилэнгээ захирах нь Ухаантай хүний явдал Уучилж өршөөж чадах нь Уужим сэтгэлийн илрэл

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Хүн болгонд тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй.

Алдсан сумыг агаарт зогсоож болдоггүйн адил Амнаас гарсан үгийг арчаад арилгаж болдоггүй.

Хөл нурууний шулуунд чинь биш Хөмсөг нүдний сайханд чинь ч биш Гагцхүү хүнийг хүндлэх ганцхан тэр чанараар чинь Хүмүүс чамайг хайрлах болно

Ямар ч утгагүй шал дэмийг бурчихаад Ярзайтлаа инээдэг алиа салбадай нар Хорвоогийн мянга мянган тэнэгүүдийн Хошногонд явдгаа эс эгээрнэ.

Хүн хоёр амьдарддагүй. Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггүй хүн олон бий.

Хайртай хүнээ санаж ганцаардах нь Хайргүй хүнтэй хамтдаа байснаас хамаагүй дээр

Хайртай хүнээ мартах гэж оролдох нь Хэзээ ч танилцаагүй хүнээ санах гэж оролдохтой адил

Хайртай хүнээ мартах гэж оролдох нь Хэзээ ч танилцаагүй хүнээ санах гэж оролдохтой адил

Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.

Better be born lucky than rich.
Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр

Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа, амьдын гавъяа, бидний өмч, бидний хувь тавилан

Буурлын үгийг сонсохгүй бол буцлах ч үгүй, болох ч үгүй

Санаа гэдэг ургац цагт нь хураах хэрэгтэй






Эх сурвалж: http://mypa-jamuh.blogspot.com/
http://www.brainyquote.com/